Jump to content

Эколэ Дукассе

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Montbarnier цайзыг XIX зууны ихэс дээдэс, баян чинээлэг хүмүүсийн орд харшийн хэв маягаар арьс ширний үйлдвэрээрээ хөрөнгөжсөн Иcсингогийн арьс ширний үйлдвэрийн эзэд байсан Ромэасын хүү Александр Ромэас бариулжээ. 1928 онд Сент-Этьен хот уг барилгыг худалдан авч, хүүхдийн зуны амралтын зуслан байрлуулах зориулалтаар ашигласан байна. 1963 онд барилгыг Иcсинго хотын захиргаа дахин худалдан авчээ. 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр Ираны шигшээ баг тус цайзад байрласан байна.

Үндэсний Дээд Пастрын Сургууль (ENSP) нь 1984 онд байгуулагдаж, эхнээсээ л Montbarnier цайзад үйл ажиллагаагаа явуулж байв. 2007 онд Францын Пастрын, чихэр, шоколад, зайрмаг үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны удирдлага дор ажиллаж байсан уг сургууль санхүүгийн хүндрэлд орж, шүүхийн шийдвэрээр татан буугдах шатанд хүрчээ. Үүний дараа Худалдааны сайд Жак Баррогийн Тамгын газрын захирал Ален Дюкасст хандан тусламж хүссэнээр Ален Дюкасс Ив Тюриестэй хамтран сургуулийг дахин авч, Ален Дюкасс Формасьон 51%, Thuriès Gastronomie Magazine 49%-ийг эзэмшсэн тусгай компани байгуулжээ. Барилгуудын өмчлөлийн эрх Иcсинго хотын захиргаанд хэвээр үлдсэн байна.

Парис хот дахь кампус байгуулагдсанаас хойш уг сургууль нь “École Ducasse”-ийн хоёр үндсэн салбарын нэг болж үйл ажиллагаагаа явуулж байна.