Экспрессионизм
Экспрессионизм (латин. expressio, франц. Expressionnisme, англи. expression, "илэрхийлэл" гэсэн үгнээс гаралтай) -20-р зууны эхний арван жилд, ялангуяа Герман, Австри улсад цэцэглэн хөгжсөн модернизмын үеийн Европын урлаг дахь урсгал юм. Экспрессионизм нь бодит байдлыг хуулбарлахаас илүүтэйгээр зураачийн сэтгэл хөдлөлийн байдлыг илэрхийлэхийг хичээдэг. Энэ нь уран зураг, уран зохиол, театр, архитектур, хөгжим, бүжиг зэрэг олон төрлөөр илэрхийлэгддэг урлаг юм. Энэ бол мөн кино урлагт өөрийгөө бүрэн хэмжээгээр харуулсан хөдөлгөөн байсан юм.
Дэлхийн нэгдүгээр дайны аймшигт аллага хядлагад өртсөн үеийнхэн урам хугарах, түгшүүр, айдас зэрэг сэтгэл хөдлөлөөр дамжуулан бодит байдлыг туйлын субьектив байдлаар хүлээн авсантай шууд холбоотой юм.
Экспрессионистуудын хувьд бүтээлч үйлдлийн субьектив байдал хамгийн чухал байдаг. Дүрслэлээс илүү сэтгэлээ илэрхийлэх зарчим давамгайлдаг байна. Өвдөлт, хашгирах, чарлах зэрэг сэдэв нь маш түгээмэл байдаг.
Экспрессионизмын төлөөлөгчид
[засварлах | кодоор засварлах]- Винсент ван Гог
- Василий Кандинский
- Арнольд Шёнберг
- Эдвард Мунк
- Вальтер Адольф Гропиус
- Фридрих Мурнау
- Фридрих Ланг
- Эжен О'Нил
- Леонид Андреев
- Альфред Дёблин
- Готфрид Бенн
- Альберт Эренштайн
- Франц Кафка
- Густав Майринк
- Франц Марк
- Николай Ге
- Отто Дикс
- Отто Мюллер