Эластин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Их хэмжээний глицин, проламин агуулах ба уураг задлагч ферментийн үйлчлэл болон буцалгахад тогтвортой. Хүчил, шүлтийн үйлчлэлд тэсвэртэй байдаг нь туйлшраагүй амин хүчлийн үлдэгдлийг ихээр агуулдагтай нь холбоотой гэж үздэг юм байна. Харин эластаз ферментийн үйлчлэлээр задарна. Энэ уургийг зарим нэгэн бактери ба нойр булчирхайд илрүүлсэн байна


Уян хатан эдийн бүтцийн уураг юм. Бие махбодын бүх холбоос эд шөрмөсний гол бүтээгч материал болдог. Бухны хүзүүний холбоос эдэд их байдаг. Мөн артерийн судасны хананд ахиу агуулагдана. Эластины найрлаганд глицин амин хүчил их хэмжээтэй байна. Коллагенийг бодвол пролин, оксипролин аминхүчил арай бага байдаг.