Элбэг нигүүлсэгч хаан
Элбэг нигүүлсэгч хаан | |
---|---|
Монгол Улсын хаан | |
Хаанчлал | 1393/1394–1399 |
Хаан суусан | 1393[1] буюу 1394[2] |
Бүтэн нэр | Элбэг |
Төрсөн огноо | 1362 |
Өнгөрсөн огноо | 1399 |
Өмнөх | Энх хаан |
Өв залгагч | Өлзийтөмөр хаан |
Удаах | Гүнтөмөр хаан |
Их хатан | Хөвгүүндэй хатан[1] |
Хатан | Өлзий гоо хатан |
Эцэг | Аюуширидар |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Элбэг нигүүлсэгч 1362 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393/94 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Энхзоригт хааны дүү бөгөөд өөрийн ахаа хөнөөж хаан ширээнд суусан гэх “Эрдэнийн товч” сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.
Гэвч Монголын зарим түүхчид түүнийг санскрит нэр нь «Майдарбал» Аюуширидарын хүү гэж үздэг.[3][4]
Улс төрийн үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Хаан ширээнд заларсны эхний хэдэн жилдээ нигүүлсэнгүй тайван замаар төрөө удирдаж байсан. Иймээс Элбэг хааныг монголын сурвалж бичигт Элбэг нигүүлсэнгүй хаан гэж бичиж байсан. Түүнийг хаан ширээнд сууж байх үед Мин болон Ойрадын зүгээс монголын хил рүү довтлох тулах, бослого тэмцэх их байв. Тухайн үед хариас Мин, дотоодоос Ойрадууд төрийг түгшээж байв. Ойрад болон Боржигины ихэд харилцаа муу байсан. Саган сэцэний бичсэнээр Элбэг хаан өөрийнхөө хийсэн буруу зүйлсийнхээ хариуцлагыг өөрөө хүлээсэн. Элбэг хаан нэг өдөр ан хийж яваад цасан дээр цус тунасан туулайн цусыг хараад “Цас шиг цагаан царайтай, цус шиг улаан хацартай хүүхэн байдаг болов уу?” гэж асуухад Ойрадын Хуухай баатар: ”Хаантан минь ээ! Би тийм үзэсгэлэнтэй эмэгтэйг мэднэ ээ” гэж хэлэхэд хаан: “Тэр үзэсгэлэн гоог хэн гэдэг юм бэ?” гэж асуухад Хуухай баатар: ”Түүнийг харах таны хувьд боломжгүй, хэрэв та үнэхээр үүнийг хүсч байгаа бол би хэлье. Тэр бол таны хүү Дүүрэн Төмөр хун тайжийн эхнэр Өлзий гүнж” гэж хариулахад Элбэг нигүүлсэгч хаан “Хараагүй зүйлийг минь харахад тусалж, хүрээгүй зүйлд минь хүрэхэд туслан мөрөөдлийг минь биелүүлж яг одоо түүнийг авч ир!” гэж Хуухай баатарт зарлиг буулгав. Хуухай баатар гүнж дээр очоод ”Хаан таны үзэсгэлэн гоог харахыг хүсэж байна” гэж хэлэхэд гүнж “Тэнгэр газар хоёр зэрэг ирээ юү дээ? Хаан хүүгийнхээ эхнэрийг харахыг хүслээ гэж үү? Тэр өөрийн хүү Дүүрэн Төмөрийг алах гэж үү? Хаан ёс бус юм бодож байна” гэж хэлүүлэхэд Хаан эдгээр үгсийг үл тоон биечлэн ирж, бэр охиноо үзээд дурлаж, өөрийн хүү Хархүчүг хунтайжийг хороолгож, эхнэр Өлзийтийг нь хүчээр авчээ. Хожмын нэг өдөр Хуухай баатар хааны өргөөнд айраг уухаар ирэхэд хаан байсангүй учир тэрээр хааны гэрийн урд хүлээж байтал Өлзий хатан хүрч ирээд түүнд ”Би хаанд элч явуулсан байгаа, хоёулаа хамт хүлээе, Өргөөнд морилно уу” гэж хэлээд Хуухай баатарыг өргөөнд дагуулан орж архи хундагалаж өгөв. Тэгэхдээ Хуухай баатарын аяганд архи, өөрийнхөө аяганд ус хийж Хуухай баатарыг овжин аргаар согтоов. Хуухай баатарыг согтсон байх зуур өөрийнхөө хувцсыг урж, үс гэзгээ сэгсийлгээд, дээрээсээ цус асгаж хэвтээд, тусламж эрж хашгирчээ. Хаан болон хааны албатууд Хуухайг барьж хороов. Өлзийт хатан: "Эм хүний өшөө ийм байдаг юм, хүүгээ алсан ёсгүй хаан чи билээ" гэх зэргээр хэлсэнд Элбэг хаан буруу хардаж, Хуухайг хилсээр хөнөөснөө ойлгожээ. Тэгээд тэр Дөрвөн түмнийг Хуухайн хүү Батула Чинсанд мэдүүлж өөрийн охин Самур гүнжээ хатан болгон өгчээ. Дөрвөн түмэн Ойрад гэх тэр бөлгөө. Хэргийн үнэн учрыг мэдсэн Батула Чинсан эцгийнхээ өсийг авахаар, Үгэчи хашиха ноён намайг амьд байхад миний зарц Батулад Ойрадыг хуваан захирууллаа гээд уурлан Батулагийн хамтаар цэрэглэн ирж байлдаад, Элбэг Нигүүлсэгч хааныг хөнөөжээ. Энэ тухай Лувсанданзангийн Алтан Товчид: "Элбэг хааныг Ойрадын Батула Чинсан ... хороож тэнгэр болгов. Батула чинсан ... эхлэн дөрвөн түмэн Ойрадыг аван харь дайсан болов..." гэжээ. Ийнхүү Элбэг Нигүүлсэгч хааны зүй бус авир Монголд хор болов.
- Төрийн хаад суудлаа засаж чадахгүй бол
- Түмэн олон гүйдлээ олж чаддагүйг
- Элбэг Нигүүлсэгч хааны түүх харуулдаг билээ.
Элбэг нигүүлсэгч хааны гэм: Өөрөөс дүүгийн гэргийг сонждоггүй байтал өөрийн дүүгийн гэргийг сонжсон нэг гэм. Монголчууд эрт цагаас 3 амьтан хорлохыг цээрлэдэг байжээ. Үүнд буга, чоно, туулай. Гэтэл Элбэг нигүүлсэгч хаан чандага буюу туулай алснаар нэг гэм хийсэн буюу тэнгэр нь хаясан гэж үздэг байна.
Өмнөх Энх хаан |
Монголын Их Хаан 1393-1399 |
Дараах Гүнтөмөр хаан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.106
- ↑ Жамба.Асрагч нэртийн түүх, Лу.Алтан товч
- ↑ "МОНГОЛЫН ХААН ШИРЭЭГ СОЛОНГОС ЦУСТАЙ". Эх хувилбараас архивласан: 2022-08-11. Татаж авсан: 2022-08-11.
- ↑ Буяндэлгэр. The Lineage and Political Situation of the Northern Yuan Khans Before the Middle of the 15th Century, Volume 6, Research on Mongolian History