Элдэв-Очирын нэрэмжит кино театр

Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу Элдэв-Очир кино театр нь Монголын анхны орчин үеийн кино театр.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Барилгын зураг төслийг 1945-1946 онд инженер Климов зохиож, 1946-1948 онд ЗХУ-ын архитектор М.С.Яшвины зураг төслөөр орчин үеийн кино театрыг барьжээ. Барилгыг барихад Японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулсан байна. Кино театр нь 9700 м.кв талбайтай, 400 гаруй хүний суудалтай, доод давхартаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай баригдсан 3 давхар барилга юм. Кино театрын барилгыг 1948 оны 7 дугаар сарын 08-нд ашиглалтад оруулжээ. Энэхүү кино театрыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны тогтоолоор тухайн үеийн МАХН-ын зүтгэлтэн Б. Элдэв-Очирын нэрэмжит болгож байжээ.
1948-1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр байсан. Монгол улсад анх "Элдэв-Очир", "Ард" гэсэн хоёр кино театр байсан.
Одоо үе
[засварлах | кодоор засварлах]Элдэв-Очирын нэрэмжит кино театрын барилгад 1991 оноос эхлэн Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна.