Электрокардиографи
Харагдац
Электрокардиографи
[засварлах | кодоор засварлах]Электрокардиографи бол Электрокардиограм үүсгэх процесс(ЭКГ), зүрхний олон удаагийн цохилтын туршид үүсэх цахилгаан идэвхийн бичлэг юм. Зүрхний цахилгаан бичлэг нь зүрхний цахилгаан идэвхийн хүчдэл хугацаанаас хамаарсан график нь арьсан дээр байрласан электродыг ашигладаг. "Эдгээр электродууд нь зүрхний булчингийн деполяризацийн дараа реполяризаци явагдах үед, зүрхний цохилтын мөчлөг бүрт үүсдэг маш бага хэмжээний цахилгаан өөрчлөлтүүдийг илрүүлдэг. ЭКГ-ийн хэлбэрийн өөрчлөлт нь зүрхний олон төрлийн эмгэгийн үед илэрдэг.Үүнд:
Зүрхний хэм алдагддаг тухайлбал, тосгуурын фибрилляци болон ховдлын тахикарди
Зүрхний титэм судасны цусны урсгал хангалтгүй байх тухайлбал зүрхний булчингийн цусан хангамж дутагдах байдал болон зүрхний булчингийн шигдээс Бас Гипокалиеми зэрэг электролитийн өөрчлөлтүүд.
Уламжлалт ойлголтоор "ЭКГ" гэдэг нь дээр дурдсанчлан хэвтээ байрлалд авдаг 12 сувгийн ЭКГ-ийг хэлдэг. Гэсэн хэдий ч Холтер монитор гэх мэт бусад төхөөрөмжүүд зүрхний цахилгаан идэвхжилийг бүртгэж чаддаг төдийгүй ухаалаг цагны зарим загварууд ч ЭКГ бичих чадвартай байдаг. ЭКГ-ний дохиог бусад нөхцөлд өөр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар ч бичиж авах боломжтой.