Jump to content

Элизабет Тейлор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Элизабет Тейлор, 1950-аад он

Элизабет Роузмонд Тейлор (англи. Elizabeth Rosemond Taylor; 1932 оны 2-р сарын 27-нд Лондон хотод төрж, 2011 оны 3-р сарын 23-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод нас барсан) — Англи-Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин, оргил үедээ "Холливудын хатан хаан" байсан, гурван удаа Оскарын шагнал хүртсэн (хоёр удаа Шилдэг эмэгтэй дүр, нэг удаа Шилдэг туслах дүрийн шагнал). Тэрээр Холливудын хамгийн үнэтэй кино болсон "Клеопатра" кинонд Клеопатрагийн дүрд тоглож нэг сая долларын орлого олсон анхны жүжигчин байв.

1980-аад он гэхэд түүний жүжигчний карьер буурч, Тейлор зургаа дахь нөхөр болох сенатор Жон Уорнерын улс төрийн дэмжлэг авч, мөн ДОХ-ын эсрэг тэмцэгч болжээ. Тэрээр Майкл Жэксонтой найз байсан бөгөөд түүний Ларри Фортенскитэй хийсэн сүүлчийн хурим нь Майклын Неверлэндийн эдлэн газарт болж байсан юм.

Элизабет Тейлорын амьдралын туршид хувийн харилцаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн байнгын анхаарлын төвд байсан. Тэрээр 7 эртэй найман удаа гэрлэж, хүнд өвчнөөр шаналж, алдар нэр, эд баялаг дунд амьдарч байжээ.