Лиз Трасс

(Элизабет Трасс-с чиглүүлэгдэв)
Элизабет Трасс

Мэри Элизабет «Лиз» Трасс (Англи: Mary Elizabeth Truss; 1975 оны 7-р сарын 26-нд Английн Оксфорд хотод төрсөн) — Их Британий Консерватив намд харьяалагдах улс төрч, 2022 оны 9-р сарын 6-наас Их Британий ерөнхий сайдын албыг хашиж буй. 2022 оны 10-р сарын 20-нд буюу ерөнхий сайд болоод 45 хоног болсны дараа намынхаа даргаас бууж, ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох гэж буйгаа мэдэгдсэн тэрээр тус улсын түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн богино хугацаанд хашжээ.

Өмнө нь 2019-2021 Британий Гадаад худалдааны сайд, 2021 оны 9-р сарын 15-наас Гадаад хэргийн сайдаар томилогдоод байсан. Дэвид Камероны (2014-2016) эхний болон хоёрдугаар танхимын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн сайд, Тереза ​​Мэй (2016-2017) эхний Засгийн газарт Хууль зүйн сайд бөгөөд анхны эмэгтэй лорд канцлер байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Лиз Трасс бага насаа Йоркшир мужийн Лийдс хотод өнгөрөөсөн бөгөөд зүүн жигүүрийн үзэлтэй эцэг эх нь бяцхан охиноо цөмийн зэвсгээс ангижруулах кампанит ажилд татан оролцуулжээ.

Тэрээр Лидс дэх улсын сургуульд суралцаж, дараа нь Оксфордын их сургуулийн Мертон коллежид философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж, Либерал ардчилсан намын салбарыг тэргүүлжээ. Тэрээр санхүүгийн чиглэлээр сургуулиа төгсөөд олон улсын үндэстэн дамнасан Shell and Cable & Wireless компаниудад ажиллаж байсан байна.

1996 онд тэрээр Консерватив намд элсэж, 1998-2000 онд Лондон дахь Луйшам Дептфорд тойргийн Консерватив холбоог тэргүүлжээ.

2012 оны 9-р сард Ерөнхий сайд Дэвид Кэмерон анхны кабинет байгуулахдаа нэг дор 50 шинэ томилгоо хийжээ, Элизабет Трасс тухайн үеийн Боловсролын сайдын парламентын туслах болов.

2021 оны 9-р сарын 15-нд тэрээр Борис Жонсоны хоёр дахь засгийн газарт хийсэн боловсон хүчний шилжилтийн үеэр Их Британийн Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна.

2022 оны 9-р сарын 4-нд Консерватив намын даргын сонгуульд ялалт байгуулж Их Британий Ерөнхий сайдын албан тушаалд 9-р сарын 7-нд очсон байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Элизабет Трасс 2000 онд санхүүгийн захирал Хью О’Лири (Hugh O’Leary) гэрлэж хоёр охин төрүүлжээ.