Jump to content

Эллери Кларк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эллери Кларк

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эллери Хардинг Кларк
Төрсөн огноо 1874 оны 3 сарын 13
Төрсөн газар Ийст Роксбүри, Массачусеттс, АНУ
Нас барсан огноо 1949 оны 2 сарын 17
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 1896 Өндрийн харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 1896 Уртын харайлт

Эллери Хардинг Кларк (Англи: Ellery Harding Clark, 1874 оны 3 сарын 131949 оны 2 сарын 17) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв. Тэрээр орчин үеийн анхны олимпын наадамд өндрийн харайлт, уртын харайлтын төрөлд аваргалжээ.

Массачусеттс муж улсын Ийст Роксбүрид төрсөн тэрээр одоогоор өндрийн болон уртын харайлтын 2 төрөлд олимпын аварга болсон цорын ганц хүн юм. 1896, онд Афин хотноо орчин үеийн анхны олимп зохион байгуулагдахад Харвардын Их Сургуулийн оюутан байсан Кларк амжилттай суралцдаг байсан учраас Харвардын ИС-ийн өөр нэг оюутан, олимпын аварга болсон Жеймс Конноллигаас ялгаатай нь сургуулиасаа чөлөө авч чадсан гэдэг. Кларк нь 1893-аас 1912 оны хооронд тэмцээн уралдаануудад өндөр түвшинд оролцож байжээ.

Кларк уртад харайхдаа малгайгаараа үсрэх газартаа тэмдэг тавьдаг зуршилтай байв. Эхний 2 удаад шүүгч (Грекийн хаан I Константин) түүний малгайг авч тавьснаас болоод харайлтаа амжилтгүй гүйцэтгэсэн хэдий ч 3 дахь оролдлогоо малгайны тусламжгүйгээр амжилттай хийсэн нь алтан медаль хүртэхэд хангалттай байв. Тэр 6.35 метр харайжээ. Дараа нь өндрийн харайлтад 1.81 метр дээгүүр давж түрүүлсэн байна. Удаах байранд орсон АНУ-ын Коннолли болон Роберт Гарретт нар дөнгөж 1.65 метр дээгүүр давжээ. Кларк мөн бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр оролцсон бөгөөд 7 хүнээс сүүлийн гуравт оржээ.

Тэрээр харайлтын төрлөөр улсынхаа аварга болж үзээгүй аж.

Эллери мөн 1904 оны Сент-Луйсын олимпод декатлон буюу арван төрөлтийн төрлөөр өрсөлджээ. Тэр 5 төрлийн дараа бронхитоос болж тэмцээнийг орхисон ч эцсийн дүнгээр 6-р байрт орсон юм.

Кларк 1991 онд АНУ-ын хөнгөн атлетикийн алдрын танхимд багтжээ.