Jump to content

Элсэн тасархай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Элсэн тасархай
Элсэн тасархай
Элсэн тасархай
Элсэн тасархай

Өвөрхангай аймгийн Бүрд сум, Булган аймгийн Рашаант сум, Гурванбулаг сум гэх гурван сумын нутгийг дамнан Гурванбулаг сумын анхны тууриас эхэлж, Хөгнө Хан уулын баруун талаар эмжиж, Батхаан уулын урд хормой буюу Тугын бургас хүртэл сунан тогтсон 96 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Их Монголын элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.


Stub icon

Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.