Эльдар Рязанов

Эльдар Рязанов, 2008 он

Эльда́р Алекса́ндрович Ряза́нов (1927 оны 11 дүгээр сарын 18-нд ЗХУ-ын Самара хотод төрсөн, 2015 оны 11 дүгээр сарын 30-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн болон оросын кино найруулагч, кино зохиолч, жүжигчин, яруу найрагч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, багш. ЗХУ-ын Ардын жүжигчин (1984), ЗХУ-ын Төрийн шагналтан (1977). Зөвлөлтийн хамгийн алдартай кино найруулагч.

Эльдар Рязановын бүтээсэн зөвлөлтийн сонгодог кинонууд: "Ийм нэгэн явдал" (Служебный роман), "Шинэ жилийн шөнө" (Карнавальная ночь), «Ирония судьбы, или С лёгким паром», «Вокзал для двоих», "Гараш", «Берегись автомобиля», «Жестокий романс», «Невероятные приключения итальянцев в России», «Старики-разбойники», «О бедном гусаре замолвите слово».

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эльдар Рязанов 1927 онд Самара хотод төржээ. Эцэг нь Александр Семёнович Рязанов, эх Софья Михайловна Рязанова (Шустерман), нар Тегеран дахь худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнууд байжээ. Эльдар хүүг 3 настайд 1930 онд эцэг эх хоёр нь салаад 3 жилийн дараа эх нь Лев Михайлович Копп гэж хүнтэй суугаад түүнийг өөрийн хүү шигээ хайралдаг байжээ. Дайны үед Куйбышев хотод амьдарч байгаад сүүлд Москва руу нүүжээ.

1950 онд Бүх Холбоотын Кино урлагын дээд сургуулийг /ВГИК/ (Григорий Козинцевын ангийг) онц дүнтэй төгссөн байна.

Шагнал[засварлах | кодоор засварлах]