Эль Греко

Эль Греко (испани: El Greco, үгчилбэл "Грек хүн") гэх нэрээр алдаршсан Доминикос Теотокопулос (грек: Δομήνικος Θεοτοκόπουλος; 1541 онд төрж, 1614 оны 4-р сарын 7-нд нас барсан) - Грек гаралтай Испанийн зураач, уран барималч, архитектор бөгөөд Испанийн сэргэн мандалтын үеийн хамгийн агуу мастеруудын нэг юм. Түүний Эль Греко гэх нэр нь түүний грек гарал үүсэл, Испанийн иргэншлийг илэрхийлдэг юм.
Эль Греко нь тухайн үед Венецийн Бүгд Найрамдах Улсын мэдэлд байсан Крит аралд төрсөн. Тэрээр залуу насандаа дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж, тухайн үеийн Грекийн олон уран бүтээлчдийн нэгэн адил 26 насандаа Венец рүү явжээ. 1570 онд тэрээр Ром руу нүүж, тэнд урлан нээж, хэд хэдэн бүтээл туурвижээ. Италид байх хугацаандаа Эль Греко өөрийн хэв маягийг Италийн Сэргэн мандалтын үеийн элементүүдээр баяжуулжээ. 1577 онд тэрээр нас барах хүртлээ амьдарч, ажиллаж байсан Толедо руу явжээ. Толедод Эль Греко хэд хэдэн томоохон захиалгыг гүйцэтгэж, хамгийн алдартай бүтээлүүдээ тууривжээ.