Элэгний хатуурал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Элэгний эрүүл эд гэмтэж сорвижилт үүсэхийг элэгний хатуурал гэнэ. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд багасч элэгний үйл ажиллагаа мууддаг. Энэ үйл явц даамжирсаар элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж улмаар элэгний дутагдалд ордог. Удаан хугацаанд элэгний архаг үрэвсэлтэй, элэгний эдийн гэмтэлтэй байх нь хатуурал үүсэх шалтгаан болдог. Элэгний хатуурал үүсгэх гол шалтгаануудад архаг архидалт, элэгний архаг вирүст хепатит, архины бус шалтгаант элэгний ѳѳхлѳлт, цѳсний сувгийн ѳвчнүүд болон удамшлын ѳвчнүүд ордог. Эдгээрээс манай оронд элэгний архаг В, С, Д вирүст хепатит болон архаг архидалт зэрэг нь элэгний хатуурал үүсэх гол шалтгаан болж байна. Элэгний хатуурал нь эрт үедээ ѳвчтѳнд тодорхой шинж тэмдэг зовиур ѳгдѳггүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам хатуурлын шинж тэмдэг, зовиур нэмэгдэж хүндрэл үүсдэг.
 Ѳвчтѳнд илрэх гол зовиур нь- хоолны дуршил буурах, ядарч сульдах, дотор муухайрах, биеийн жин буурах, хэвлийгээр өвдөх, хэвлийн судас тодрох, арьс загатнах гэх мэт.

Хүндрэлүүд-арьс, салст, нүдний цагаан шарлах, цөсний чулуутай болох, шүд сойздож угаах үед амархан цус гарах, хөл хавагнах, хэвлийд шингэн хурах /асцит/, ухаан санаа самуурах гэх мэт байдаг.