Эл Жефферсон

Элбус Рикардо "Эл" Жефферсон (англ. Albus Ricardo "Al" Jefferson, 1985 оны нэгдүгээр сарын 4-нд Миссисипи мужийн Монтикелло хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багийн тоглогч юм. Төв болон хүчний довтлогчийн байрлалд тоглодог.

Намтрын товчоон[засварлах | кодоор засварлах]

2004 оны драфтаар Бостон Селтикс 15 дахь сонголт болон очжээ.

Бостон Селтикс (2004—2007), Миннесота Тимбервулвз[1] (2007—2010) болон Юта Жаз[2] (2010—2013) багуудад тоглосон.

2007 оны долоодугаар сарын 31-нд Миннесота Тимбервулвз багт элсэв.[3] Улирлын тоглолт эхлэхийн өмнө таван жилийн 65 сая долларын гэрээ байгуулсан хэмээн дам яриа гарч байлаа.[4]

2007 оны гуравдугаар сарын 3-нд Жефферсон Нью-Жерси Нетс багтай тоглохдоо өөрийн дээд оноогоо 32 болгон тогтоож, 18 бөмбөг авалт хийжээ.[5]

2007-2008 оны улиралд 21.0 оноо, 11.1 бөмбөг авалт дунджилж, аль аль үзүүлэлтээр нь улирлыг тэргүүлэгчдийн дөрөвт эрэмбэлэгдэв.

2008 оны нэгдүгээр сарын 27-нд мөн Нью-Жерси Нетс багтай тоглохдоо оноо дээд үзүүлэлтээ 40 болгон шинэчлэв.[6]

2008-2009 улиралд 23.1 оноо, 11.0 бөмбөг авалт дунджилж, өмнөх амжилтаа давтав.

2010 оны нэгдүгээр сарын 13-нд Хьюстон Рокетс багтай тоглоход авсан 26 бөмбөг авалт нь нэг тоглолтонд хамгийн олон бөмбөг авалт хийсэн багийн дээд амжилтыг шинэчлэв.[7] Уг амжилт Кевин Лавыг эвдэх хүртэл 10 сар үргэлжилсэн.

2012-2013 улирал шувтарсаны дараа буюу долоодугаар сарын 4-нд Шарлотт Бобкэтс багт 40.5 сая доллараар иржээ.[8] Хасагдах шатанд Бостон (2004/05) болон Ютад (2011/12) байхдаа тоглож байсан бол 2013-2014 оны улиралд багаа хасагдах шатанд багийн түлхүүр тоглогчийн хувиар хөтлөн оруулсан.

2013-2014 онд 21.8 оноо, 10.8 самбар, 1.1 хаалт дунджилан Бобкэтсийг хасагдах шатанд тунахад онцгой тусалсан Эл Жефферсон бэртлийн улмаас Майами Хиттэй тоглоход оролцоогүй.[9]

2014 оны зургаадугаар сарын 4-нд 'бүх оддын III багт' нэрлэгдэв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Press, Associated (2007-07-31). Garnett deal finalized. Celtics.bostonherald.com. 2010-07-30-д хандсан.
  2. Jazz Acquires Center/Forward Al Jefferson from Minnesota. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (July 13, 2010). the original on August 8, 2010-с архивлагдсан.
  3. Press, Associated (2007-07-31). Garnett deal finalized. Celtics.bostonherald.com. 2010-07-30-д хандсан.
  4. Jefferson's $65M extension isn't max deal, but he's satisfied. Sports.espn.go.com (2007-11-01). the original on 26 July 2010-с архивлагдсан. 2010-07-30-д хандсан.
  5. Pierce overcomes shooting woes to lead Celtics over Nets. Sports.espn.go.com (2007-03-03). 2010-07-30-д хандсан.
  6. Wolves' Jefferson scores career-high 40 as Nets continue slump. Sports.espn.go.com (2008-01-27). 2010-07-30-д хандсан.
  7. "Houston Rockets vs. Minnesota Timberwolves", ESPN.com, January 13, 2010. January 13, 2010-нд авсан. Archived from the original on 19 January 2010. 
  8. Bobcats Sign Free Agent Center Al Jefferson
  9. Notebook: Heat 99, Bobcats 88

Холбоос[засварлах | кодоор засварлах]