Эмпайр-Стейт-Билдинг
| Эмпайр-Стейт-Билдинг | |
|---|---|
Empire State Building | |
Эмпайр-Стейт-Билдинг 2017 онд | |
![]() Интерактив газрын зураг | |
| Өндрийн дээд амжилт | |
| 1931 – 1967, 1970[a] онд дэлхийн хамгийн өндөр[I] | |
| Өмнөх | Крайслер-Билдинг |
| Дараах | Останкино цамхаг (ерөнхий)[a] Дэлхийн Худалдааны Төв (барилга) |
| Ерөнхий мэдээлэл | |
| Төрөл | Оффисын барилга; ажиглалтын тавцангууд |
| Архитектурын хэв маяг | Арт деко |
| Байршил | 350 5-р өргөн чөлөө Манхэттен, Нью-Йорк, 10118,[b] АНУ |
| Солбицол | 40°44′54″N 73°59′08″W / 40.7483°N 73.9856°WСолбицол: 40°44′54″N 73°59′08″W / 40.7483°N 73.9856°W |
| Барьж эхэлсэн | 1930 оны 3 сарын 17[1] |
| Topped-out | 1930 оны 9 сарын 19 |
| Дууссан | 1931 оны 4 сарын 11[2] |
| Нээгдсэн | 1931 оны 5 сарын 1[3] |
| Өртөг | $40,948,900[4] (2024 оны ханшаар $678 саятай тэнцүү)[5] |
| Эзэмшигч | Empire State Realty Trust |
| Өндөр | |
| Үзүүр | 1,454 фут (443.2 м)[6] |
| Антенны орой | 204 фут (62.2 м)[6] |
| Дээвэр | 1,250 фут (381.0 м)[6] |
| Дээд давхар | 1,224 фут (373.1 м)[6] |
| Ажиглалтын цэг | 80, 86 болон 102 (дээд) давхар[6] |
| Хэмжээ | |
| Бусад хэмжээс | 424 фут (129.2 м) зүүн–баруун; 187 фут (57.0 м) хойд–өмнөд[7] |
| Техникийн мэдээлэл | |
| Давхар | 102[6][7][8][c] |
| Суурь талбай | 2,248,355 фут2 (208,879 м2)[6] |
| Лифт | 73[6] |
| Зураг төсөл ба барилга | |
| Архитектор | Shreve, Lamb and Harmon |
| Хөгжүүлэгч | Эмпайр-Стейт комп., Жон Ж. Раскоб болон Альфред Смит |
| Бүтцийн инженер | Хомер Гэйж Балком |
| Ерөнхий гүйцэтгэгч | Starrett Brothers and Eken |
| Вэбсайт | |
| esbnyc | |
| Эшлэл | |
| I. ^ "Empire State Building". Emporis. Эх сурвалжаас архивласан огноо 2015-04-05. [6][9][10] | |

Эмпайр-Стейт-Билдинг нь Нью-Йорк хотод орших барилга юм. Энэхүү зиккурат буюу дээшлэх тусмаа нарийсч шаталсан цамхаг хэлбэртэй Арт деко хэв маягийн барилга нь 1931 онд баригджээ. Шрив, Ламб ба Хармон Асссошиэйтс (Shreve, Lamb & Harmon Associates) компани зураг төслийг нь гаргасан байна. 102 давхар, 381 м өндөртэй энэ барилга телевизийн антентайгаа 443,2 м хүрдэг. 1931 онд Крайслер Билдингээс халааг нь авснаар дэлхийн хамгийн өндөр байшин байсан бөгөөд 1972 онд Дэлхийн Худалдааны Төвийн (World Trade Center) барилгад халаагаа өгснөөр хамгийн өндөр гэх тодотголоо алджээ. Харин 2001 оны 9 сарын 11-нд Дэлхийн Худалдааны Төвийн барилга террорист халдлагад өртсөнөөр одоо Нью-Йоркийн хамгийн өндөр барилга хэвээр байсаар байна. Эмпайр-Стейт-Билдинг нь Нью Йоркийн уран барилгын голлох барилгуудын нэгд зүй ёсоор багтдаг юм. Орой дээрх цамхгийг тухайн үеийн үйл явдал болон тэмдэглэлт баяр ёслолд тохируулан өөр өөр өнгөөр гэрэлтүүлдэг. Түүхийн хуудас сөхвөл мананд төөрсөн америкийн Б-25 бөмбөгдөгч онгоц 1945 оны 7 сарын 28-нд уг барилгыг мөргөж онгоцны жолооч нар гурвуулаа 79-р давхарт байсан 11 хүний хамт амь үрэгджээ. Гэвч барилгын даац чанар алдагдсангүй. Барилгын хохирол 1 сая доллар болсон байна. Мөн 1951 онд шинээр бий болсон Чехословакийн Чөлөөт Европ Радио түр хугацаагаар байрлаж байсан байна. Кинг Конг хэмээх аварга бич тэнгэр баганадсан өндөр байшин руу авирч гараад амиа алдаж байгаа тухай кинонд гардаг байшин нь энэхүү Эмпайр-Стейт-Билдинг юм.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 Останкино цамхаг 1967 онд баригдаж дууссанаар дэлхийн хамгийн өндөр бие даасан байгууламж болсон. Харин Эмпайр-Стейт-Билдинг 1970 онд Дэлхийн Худалдааны Төвийн барилгын үндсэн хийц бүрэн босч дуусах хүртэл дэлхийн хамгийн өндөр барилга хэвээр байв.
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "EmpireZip". - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "Floor count".
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Jackson 2010, х. 413.
- ↑ Langmead 2009, х. 86.
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "The New York Times 1931". - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "Sinclair, M. 1998". - ↑ Жонстон, Луис; Уильямсон, Самуел Х. (2023). "What Was the U.S. GDP Then?". MeasuringWorth. Татаж авсан: 2026-10-06. United States Gross Domestic Product deflator figures follow the MeasuringWorth series.
- 1 2 3 4 5 6 7 8 9 "Empire State Building". The Skyscraper Center. Архивласан огноо 2020-06-12. Татаж авсан: 2026-10-05.
- 1 2 Emporis GmbH. "Empire State Building, New York City". Emporis. Эх сурвалжаас архивласан огноо 2012-01-28.
- ↑ "Empire State Building, New York City". SkyscraperPage.com. Архивласан огноо 2020-06-12. Татаж авсан: 2026-10-05.
- ↑ "Empire State Building". National Historic Landmark summary listing. National Park Service. 2007-09-11. Эх хувилбараас архивласан: 2011-08-05.
- ↑ Загвар:NRISref
