Эмпирик судалгаа
Эмпирик судалгаа буюу туршлагад суурилсан судалгаа нь голдуу туршлага нотолгоонд тулгуурладаг судалгаа юм. Энэ нь бас шууд болон шууд бус ажиглалтын туршлагаар дамжуулан мэдээлэл олж авах юм. Эмпиризм нь судалгааг бусдаас илүүд үздэг бөгөөд эмпиризмийн нотлох баримт мпиризм нь судалгааг бусдаас илүүд үздэг бөгөөд эмпиризмийн нотлох баримт (хүний өөрийнх нь ажиглалт, туршлага г.м) нь тоон болон чанарын аргын дүн шинжилгээг илүүд үздэг. Өгөгдлийг тоон утгаар хэмжих эсвэл чанарын аргаар тайлбарлах замаар судлаач тодорхой туршлагын асуултуудад хариулж, хариултуудыг цуглуулсан нотолгоонд гөгдлийг тоон утгаар хэмжих эсвэл чанарын аргаар тайлбарлах замаар судлаач тодорхой туршлагын асуултуудад хариулж, хариултуудыг цуглуулсан нотолгоонд (data) үндэслэн тодорхойлдог. Судалгааны загвар дизайн нь тухайн салбар болон шинжилж буй асуултуудаас хамааран янз бүр байдаг. Олон судлаачид лабораторийн нөхцөлд судлагдах боломжгүй болон ялангуяа нийгмийн шинжлэх ухаан болон боловсролын салбарын асуултуудад тоон болон чанарын судалгааг хослуулан хариу арга зам олохыг оролддог. Зарим салбарт тоон судалгаа нь тодорхой асуултуудаар эхэлдэг бөгөөд( жишээлбэл, “Хөгжим сонсох нь үгийн сан болон суралцах явцын санах ойд хэрхэн нөлөөлөх вэ?”) үүнийгээ туршилтаар шалгадаг. Ихэвчлэн судлаач тодорхой онолынхоо хүрээнд ажилладаг. Энэ хүрээндээ хийсвэр таамаглал ухагдахуун (“Хөгжмийн зохиол сонсох нь үгийн санд сөрөг нөлөө үзүүлдэг”гэсэн таамаглал) гаргаж ирнэ. Эдгээр дээрээ тулгуурлаад тухайн үр дүнд хүрдэг (Жишээ: “Үг цээжлэх явцдаа хөгжим сонсдог хүмүүс хөгжим сонсоогүй тогтож цээжлэсэн хүмүүсээс илүү цөөн үг тогтоодог.” г.м). Ийм таамаглалууд нь туршилтаар шалгагдах боломжтой. Туршилтын үр дүнгээс хамааран тухайн хийсвэр таамаглалын суурь онол батлагдаж эсвэл үгүйсгэгдэж болох ба зарим тохиолдолд өөрчлөгдөж үргэлжлүүлэн турших шаардлагатай болдог.