Jump to content

Эмэгтэйчүүдийн чөлөөлөх хөдөлгөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эмэгтэйчүүдийн чөлөөлөх хөдөлгөөн (WLM) нь эмэгтэйчүүдийн улс төрийн эвсэл ба феминист сэтгэлгээний нэгдэл байв. Энэ хөдөлгөөн 1960-аад оны сүүл үед бий болж, 1980-аад он хүртэл үргэлжилсэн бөгөөд ихэвчлэн барууны өндөр хөгжилтэй улс орнуудад өрнөсөн ч дэлхий даяар улс төр, сэтгэлгээ, соёлын салбарт ихээхэн өөрчлөлт авчирсан.

Орчин үеийн философид суурилсан энэхүү WLM хөдөлгөөн нь арьс өнгө, соёлын хувьд олон янзын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн бөгөөд эдийн засаг, сэтгэл зүй, нийгмийн эрх чөлөө нь эмэгтэйчүүд нийгэм дэх хоёрдугаар зэргийн иргэн байхаа болихын тулд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байв.

Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахын тулд WLM нь эр эрхт ёсны тогтолцооны соёлын болон хуулийн үндэслэл, мөн эмэгтэйчүүдийн хууль, бие махбодын тусгаар байдлыг хязгаарлах зорилготой нийгмийн болон бэлгийн шаталсан тогтолцооны бодит үр ашигт эргэлзэж, шүүмжилсэн.

Тус хөдөлгөөнийхөн үзэхдээ, жендэрийн нийгмийн бүтэц дээр үндэслэсэн, хууль ёсоор болон амьдрал дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл (sexism) нь тухайн нийгмийн эрх мэдлийн тогтолцоонд тулгарч буй хамгийн гол улс төрийн асуудал гэж дүгнэж байв.