Эмэгтэй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих батлан даалт
Харагдац
Зээлийн батлан даалтын сан нь CU, Капитрон банктай хамтран жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд CU дэлгүүрийн франчайз эрх авах эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий батлан даалттай зээл олгоно.
| Зээлийн төрөл | Хөрөнгө оруулалтын эргэлтийн хөрөнгийн |
| Зээлийн хэмжээ | 140 сая хүртэл |
| Батлан даалтын хэмжээ | Зээлийн 60 хувь |
| Батлан даалтын дээд хэмжээ | 84 сая хүртэл |
| Батлан даалтын үйлчилгээний хураамж | 50,000 төгрөг |
| Батлан даалтын шимтгэл | 1% (жилийн) (Батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө |
Тавигдах шаардлага
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
- Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн үлдэгдэл үүсээгүй байх
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
- ЖДҮҮ эрхлэгчээр бүртгүүлсэн байх. (Шинээр бүртгүүлж болно.)
Бүрдүүлэх материал
[засварлах | кодоор засварлах]- Батлан даалтын өргөдлийн маягт, хураамж төлсөн баримт
- Компанийн гэрчилгээ, дүрэм (хуулбар)
- ЖДҮҮЭрхлэгчийн тодорхойлолт
- Компанийн хувьцаа эзэмшигч, зээлд төлөөлөх этгээдийн иргэний бичиг баримтууд
- Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа
- Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг
Хамтран ажилладаг банкнууд:
[засварлах | кодоор засварлах]- Капитрон банк