Jump to content

Анхны тоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Энгийн тоо-с чиглүүлэгдэв)

Анхны тоо гэдэг нь зөвхөн 1 болон өөртөө л хуваагддаг буюу 2 хуваагчтай натурал тоо юм.

Хамгийн бага 25 анхны тоон цуваа буюу 100 доторх бүх анхны тоон цуваа:

2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43, 47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, мөн 97 юм. 101


Ойролцоогоор МЭӨ 300 аад оны үед хязгааргүй тооны анхны тоонууд байдаг гэдгийг эртний Грекийн эрдэмтэн Евклид нээсэн. 1-ийн тоог анхны тоон тодорхойлолтоор анхны тоо гэж үздэггүй. Арифметикийн үндсэн теорем нь анхны тооны тооны онол дахь үндсэн үүргийг дараах байдлаар тодорхойлдог: тэгээс ялгаатай ямар нэг n натурал тоо нь анхны тоон үржигдэхүүнд задарч, анхны тоон үржвэр болж эсвэл ялгаатай анхны тоонуудын зэрэгт хэлбэрээр бичигдэж болно. Мөн түүнчлэн тэр анхны тоон үржигдэхүүний гишүүдийн олонлог нь цорын ганц байна.

Stub icon

Энэ тооны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ тооны онолын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.