Эндо Ватарү

Эндо Ватарү (япон. 遠藤 航; 1993 оны 2-р сарын 9-нд Японы Ёкохама хотод төрсөн) — Японы хөлбөмбөгийн хагас хамгаалагч, Английн «Ливерпүүл» клубийн тамирчин, Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч юм.
2016 оны эхнээс хойш Эндо Ватарү "Урава Ред Даймондс" багт тоглож байв.
2018 оны 7-р сард Эндо Бельгийн Премьер лигийн "Синт-Трюден" клубт шилжсэн.
2019 оны 8-р сарын 13-нд түүнийг Германы "Штутгарт" багт дараа жилийн зун хүртэл зээлээр тоглуулсан. 2020 оны 4-р сарын 28-нд клуб тоглогчийн сонголтыг идэвхжүүлснээр түүнийг худалдаж авсан. 2020 оны 11-р сарын 26-нд Эндо Штутгарттай байгуулсан гэрээгээ 2024 оны зун хүртэл хоёр жилээр сунгасан юм.
2023 оны 8-р сарын 18-нд Эндо Английн Ливерпүүл багт 19 сая еврогоор (16.2 сая фунт стерлинг) элсэж, 4 жилийн гэрээ байгуулсан юм.