Jump to content

Эндрю Жексон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эндрю Жексон

Эндрю Жексон (англи. Andrew Jackson, 1767 оны 3-р сарын 15-нд Өмнөд Каролина, Ваксхоуд төрсөн– 1845 оны 6-р сарын 8, Теннесси мужийн Нэшвилл хотод нас барсан) Америкийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1829-1837 онд АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч байсан. Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон анхны АНУ-ын ерөнхийлөгч бөгөөд АНУ-ыг Үндэслэг эцгүүдийн нэг.

Эндрю Жексон 1767 оны 3-р сарын 15-нд Ирландын Шотланд үндэстэн Эндрю, Элизабет Хатчинсон-Жексон нар хүү болж төрсөн. Түүний эцэг, эх хоёр нь Эндрюг төрөхөөс хоёр жилийн өмнө 1765 онд Ирландаас АНУ руу цагаачилж очсон байна. Эндрю Жексоны эцэг хоёр жилийн турш ферм байгуулах гэж оролдсон боловч хүү Эндрюг төрөхөөс гурван долоо хоногийн өмнө мод хийж байгаад 1767 оны 2-р сард 29 настайдаа осолдож нас баржээ. Элизабет дөнгөж төрсөн хүүдээ нөхрийнхөө нэрийг өгчээ.

Эндрю Жесконы дүрс бүхий 20 долларын дэвсгэрт

Эндрюгийн эх нь хүчтэй зан чанартай эмэгтэй байсан учраас түүний хүмүүжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ольстерт ирландчуудад хэрцгий хандсан тухай түүхээрээ англичуудыг үзэн ядах сэтгэлийг түүнд суулгаж өгсөн байна.

1871 онд эхийгээ нас барсны дараа Жексон төрөл төрөгсдийнхөө гэрт хэсэг хугацаанд үлдсэн байна. 1784 оны 12-р сард Жэксон багахан хөрөнгөө цуглуулж, хуулийн чиглэлээр суралцахаар Солсбери руу 75 миль газар явжээ. Тэрээр залуу, санаачлагатай байсан бөгөөд өмгөөлөгч С.Макейгийн фирмд орсныхоо дараа хуульч болохын тулд ямар ч ажил хийхээс татгалзалгүй хоёр жил хичээнгүйлэн ажилласан байна.

1787 оны 9-р сард өмгөөлөгчийн шалгалтанд амжилттай тэнцсэн Жексон доод шатны шүүхэд ажиллах эрх олж авчээ. 20 настай залууд хуулийн хэрэг цөөн байсан юм.

Олон адал явдлын дараа тэрээр Өмнөд Каролинад хуульч болжээ. 1788 онд Жексон Теннесси мужийн ерөнхий прокуророор томилогдсон. Тэрээр 1796 оны 1-р сард Ноксвиллд хуралдсан үндсэн хуулийн конвенцид төлөөлөгчөөр оролцож, Теннесси мужийн анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад тусалсан. Дараа нь тэрээр АНУ-ын Конгресст мужийн төлөөлөгчөөр ажилласан.

1824 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон боловч гүйцэт ялж чадаагүй Жон Адамсд ялагдсан байна.

1828 онд Жон Адамсын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Жексон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж, энэ удаад сонгогдов. Түүний засаглал нь Ардчилсан нам, намын дарга Жексоны хувьд том ялалт байлаа.

Эндрю Жексон америкийн уугуул иргэд болох Индианчуудыг нүүлгэн шилжүүлэхийг тууштай дэмжигч байсан бөгөөд соёл иргэншсэн таван овгийн газар нутгийг эзэмшиж байсан өмнөд мужуудын цагаан арьст хүмүүсийн дэмжлэгийг ихэд хүлээж байв. 1830 онд Жексон Индиануудыг нүүлгэн шилжүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Индианчуудын оршин суудаг газар нутгийг үндэстний цэвэрлэгээ хийхийг хуульчилсан юм.

Гадаад бодлогын хувьд Жексон Их Британитай найрсаг харилцаатай байж чадсан.

Эндрю Жексон орчин үеийн Америкийн 20 долларын дэвсгэрт дээр дүрслэгдсэн байдаг.

Э.Жексон уран зохиолд

[засварлах | кодоор засварлах]
  • Parton, «Life of Andrew Jackson» (Нью-Йорк, 1860); v. Holst, «Die Administration v. A. J.» (Дюссельдорф, 1874).
  • Remini R.V. The Life of Andrew Jackson. New York: Harper Collins, 2001.
  • Remini R.V. Andrew Jackson: The Course of American Empire, 1767-1821. Vol. 1
  • Remini R.V. Andrew Jackson: The Course of American Democracy, 1833-1845
  • Remini R.V. Andrew Jackson and His Indian Wars
  • Jon Meacham "American Lion: Andrew Jackson in the White House"
  • Schlesinger, Arthur M. Jr The Age of Jackson. (1945).