Энтони Ванден Борре

Энтони Ванден Борре

Ванден Борре Фиорентинад, 2007 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭнтони Ванден Борре
Төрсөн огноо1987 оны 10 сарын 24 (1987-10-24) (36 настай)
Төрсөн газарЗаир, Ликаси
Өндөр1.90 м
Байрлалбаруун хамгаалагч /
жигүүрийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАндерлехт
Дугаар39
Өсвөрийн баг
1995–2003Андерлехт
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2007Андерлехт69(3)
2007–2008Фиорентина2(0)
2008–2010Женоа31(0)
2009–2010Портсмут
(зээл)
19(0)
2010–2012Генк42(1)
2013–Андерлехт21(0)
Шигшээ баг
2001–2003Бельги (16-)19(5)
2003–2004Бельги (17-)12(3)
2004–2008Бельги (21-)11(3)
2004–Бельги24(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 18.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 6

Энтони Ванден Борре (Франц: Anthony Vanden Borre, 1987 оны аравдугаар сарын сарын 24-нд Конгогийн Ликаси хотод төрсөн) — Бельгийн хөлбөмбөгчин бөгөөд Андерлехт болон Бельгийн шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Энтони Ванден Борре хөлбөмбөгөөр Андерлехтэд бэлтгэгджээ. 2004 оны гуравдугаар сарын 13-нд Шарлеруатай тоглоход 16 настай байв.[1] Тэр жил найман тоглолтонд оролцож,[2] Бельгийн аваргаар шалгарчээ. 2004-2005 онд 18 тоглолтонд оролцсон.[3]

Ванден Борре 2005 оны есдүгээр сарын 21-нд Рошельегийн хаалганд анхны бөмбөгөө оруулжээ.[4]

2006, 2007 онд аваргалсан Андерлехт цэвэрлэгчээс жигүүрийн довтлогчид чөлөөтэй хувирдаг Ванден Боррег Бавари, Ювентус, Интер, Тоттенхэм Хотспур болон Портсмутаас санал ирэх хэмжээнд Европт хангалттай таниулжээ. Гэвч тэр Италийн Фиорентинатай 2007 оны долоодугаар сарын 1-нд гэрээ байгуулжээ. 2007 оны аравдугаар сарын 7-нд туриний Ювентустай эхлэн тогложээ.

Жампаоло Паццинид байрлал алдсан Ванден Борре 2008 оны нэгдүгээр сарын 19-нд Женоад шилжиж, УЕФА Аваргуудын лигийн тоглолтонд оролцов.

Энтони 2009 оны наймдугаар сарын 13-нд Портсмутад зээлэгдэж, Премьер лигт өрсөлджээ.[5][6]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Бельги 2004 оны нэгдүгээр сарын 28-нд Турктэй нөхөрсөг тоглоход 90 дахь минутанд Эрик Дефляндрийг Ванден Борре сэлгэн анхны тоглолтоо хийжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Андерлехт
  • Бельгийн лигийн аварга (4): 2003–04, 2004–05, 2006–07, 2012-13
  • Бельгийн супер цомын эзэн (1): 2004
Портсмут
  • Английн цомын дэд байр: 2009–10
Генк
  • Бельгийн лигийн аварга (1): 2010-11
  • Бельгийн супер цомын эзэн (1): 2011

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]