Энтрепренер

Шинэ санаачлага, бизнесийн авхаалж самбаа, санхүүгийн хөрөнгө нооцийг нэгтгэн, цоо шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ бизнесийн загварыг бүтээж буй хүнийг энтрепенер гэнэ. Илүү энгийнээр тайлбарлавал, энтрепенер хүн хүмүүсийн хэрэгцээ, эрэлтийг хараад, нийлүүлэлтийг нь бүтээлчээр бий болгон, өндөр үр ашигтайгаар шийдвэрлэдэг. Манлайлах чадвартай байх, сайн баг бүрдүүлэх, өрсөлдөх давуу талаа хөгжүүлэх, эрсдэлийг ухаалгаар үүрэх зэрэг нь энтрепенер хүнд зайлшгүй байх шаардлагатай чанарууд юм.