Энхтайвны Зөвлөл
Энхтайвны Зөвлөл буюу Энхийн Зөвлөл (англи. Board of Peace, араб. مجلس السلام, орос. Совет Мира ) —АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилгаар 2025 оны 11-р сарын 17-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс дэмжэг авсан Газын зурваст энхийг тогтоох төлөвлөгөөний хүрээнд байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус Зөвлөлийг 2025 оны 9-р сард санал болгож, 2026 оны 1-р сарын 22-нд байгуулсан юм.
Байгууллагын ажлын хэл нь англи болон араб хэл байгаа юм.

Энэ бүтцийг анх Газын зурвас дахт нутгийг удирдан хянах зорилгоор байгуулсан боловч АНУ-ын тусгай элч Стив Уиткофф хожим нь Энхтайвны Зөвлөлийн бүрэн эрхийг бусад зөрчилдөөнтэй бүс нутгуудад өргөжүүлнэ тэлнэ гэж мэдэгдсэн юм. Тус байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа болохоос бүрэн орлохгүй гэдгийг Доналд Трамп онцолсон юм.
Дараах улсууд Энхтайвны Зөвлөлд орохоо баталгаажуулсан /2026.01.23-ны байдлаар/.
- Албани
- Аргентин
- Армени
- Азербайжан
- Бахрейн
- Беларусь
- Болгар
- Египет
- Унгар
- Индонез
- Израиль
- Иордан
- Казахстан
- Косово
- Кувейт
- Монгол
- Марокко
- Пакистан
- Парагвай
- Катар
- Саудын Араб
- Турк
- Арабын Нэгдсэн Эмират Улс
- АНУ
- Узбекистан
- Вьетнам
Дараах улс, байгууллагуудыг оролцохыг урьсан боловч урилгад одоохондоо албан ёсны хариу өгөөгүй байна /2026.01.23-ны байдлаар/.
- Австрали
- Австри
- Бразил
- Камбож
- Хятад
- Хорват
- Кипр
- Чех
- Финланд
- Грек
- Энэтхэг
- Япон
- Нидерланд
- Шинэ Зеланд
- Оман
- Польш
- Португал
- Румын
- Орос
- Сингапур
- Өмнөд Солонгос
- Швейцарь
- Тайланд
- Украин
- Ватикан
- Европын Холбоо
Дараах улс орнуудыг оролцохыг урьсан боловч хожим нь урилгыг нь буцааж татан авсан байна:
- Канад
Дараах улс орнууд оролцох урилгаас татгалзсан байна:
- Франц
- Герман
- Ирланд
- Итали
- Норвеги
- Словени
- Испани
- Швед
- Их Британи