Jump to content

Энэтхэгийн Засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэтхэгийн Засгийн газар (албан ёсны нэршил— Сайд нарын нэгдсэн Зөвлөл, хинди. भारत का केन्द्रीय मंत्रिमण्डल, англи. the Union Council of Ministers of India) — Ерөнхийлөгчийн хамт Энэтхэгийн гүйцэтгэх засаглалын дээд байгууллага юм. Энэтхэгийн Засгийн газрыг Энэтхэгийн Парламентын олонхоор бүрдүүлдэг бөгөөд парламентын доод танхим болох "Лок Сабха"-гийн өмнө хариуцлага хүлээдэг.

Засгийн газрын бүрдүүлэлт ба түүний бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Энэтхэгийн Үндсэн хуульд зааснаар тус улсын Ерөнхийлөгч олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах байгууллага болох Засгийн газартай байх ёстой. Ерөнхийлөгчийн томилдог Ерөнхий сайд нь Засгийн газраа удирддаг. Ерөнхий сайд Лок Сабха дахь олонхын дэмжлэгийг авах ёстой. Энэ нь сонгуульд ялж, Лок Сабхад олонх болсон намын парламент дахь бүлгийн дарга, эсвэл Лок Сабхад олонхи болсон намуудын эвслийн дарга байж болно. Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газрын үлдсэн гишүүдийг Ерөнхийлөгч томилдог хуультай. Энэтхэгийн Засгийн газар нь Лок Сабхагийн гишүүдийн олонхын дэмжлэгийг авч байж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Лок Сабхагийн өмнө хариуцлага хүлээдэг юм.

Засгийн газрын өдөр тумын ажлыг Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын нарийн бичгийн дарга зохион байгуулах үүрэгтэй.

Энэтхэгийн Засгийн газар 3 ангиллын сайд нараас бүрддэг. Үүнд:

  1. Холбооны Засгийн газрын гишүүн сайд нар (Union Cabinet Minister) - яамдыг шууд хянадаг ахлах сайд нар юм. Шаардлагатай гэж үзвэл ахлах сайд нь бусад яамны удирдлагад нэмэлт үүрэг гүйцэтгэж болдог;
  2. Төрийн бие даасан сайд нар (Minister of State (Independent Charges) - яамгүй сайд нар;
  3. Төрийн сайд нар (Minister of State (MoS)) - ахлах сайд нарын хяналт дор ажилладаг бага зэрэглэлийн сайд нар бөгөөд ихэвчлэн тодорхой нарийн чиглэлийн эрх мэдэлтэй байдаг. Жишээлбэл, Энэтхэгийн Сангийн яаманд зөвхөн татварын асуудлыг хариуцдаг Төрийн сайд бий.

Энэтхэгийн Яамд, холбогдох агентлагууд

[засварлах | кодоор засварлах]
  • Зам авто тээвэр, авто замын яам
  • Энэтхэгийн Дотоод хэргийн яам
  • Энэтхэгийн Усны нөөцийн яам
  • Энэтхэгийн Уул уурхайн яам
  • Хот байгуулалтын яам
  • Энэтхэгийн Орон сууц, хотын ядуурлыг бууруулах яам
  • Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхны яам
  • Энэтхэгийн Газар эзэмшлийн яам
  • Энэтхэгийн Гадаад хэргийн яам
  • Энэтхэгийн Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн яам
  • Боловсон хүчин, олон нийтийн гомдол, тэтгэврийн яам
  • Энэтхэгийн Соёлын яам
    • Энэтхэгийн үндэсний гар бичмэлүүдийн газар
  • Бичил, жижиг, дунд үйлдвэрийн яам
  • Энэтхэгийн Шинжлэх ухаан, технологийн яам
    • Туршилт, шалгалт тохируулгын лабораторийн үндэсний итгэмжлэлийн зөвлөл
  • Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн яам
  • Шинэ ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн яам
  • Энэтхэгийн Батлан ​​хамгаалах яам
  • Энэтхэгийн Байгаль орчин, ойн яам
  • Панчаяти Ражийн буюу орон нутгийн өөрөө удирдах хэргийн яам
  • Хүнсний үйлдвэрийн яам
  • Энэтхэгийн цөөнх үндэстний хэрэг эрхлэх яам
  • Залуучууд, спортын яам
  • Парламенттай харилцах яам
  • Хэрэглэгчийн асуудал, хүнс, нийтийн түгээлтийн яам
  • Аж ахуйн нэгж, үйлчилгээний салбар асуудлын яам
  • Энэтхэгийн Төмөр замын яам
  • Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн яам
  • Энэтхэгийн Зүүн хойд бүсийн хөгжлийн яам
  • Энэтхэгийн Хөдөө аж ахуйн яам
    • Энэтхэгийн мал эмнэлгийн зөвлөл
  • Энэтхэгийн Нийгмийн шударга ёс, эрх мэдлийн яам
  • Энэтхэгийн гангийн яам
  • Статистик, хөтөлбөрийн хэрэгжилтийн яам
  • Усан тээврийн яам
  • Нэхмэлийн аж үйлдвэрийн яам
  • Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яам
    • Энэтхэгийн кофены зөвлөл
  • Энэтхэгийн Хөдөлмөр эрхлэлтийн яам
  • Энэтхэгийн аялал жуулчлалын яам
  • Хүнд үйлдвэр, улсын үйлдвэрийн яам
  • Энэтхэгийн нүүрсний яам
  • Энэтхэгийн Сангийн яам
  • Химийн бодис, бордооны яам
  • Хууль зүй, шүүх үйл ажиллаганы яам

Тусдаа байгууллагууд

[засварлах | кодоор засварлах]
  • Энэтхэгийн худалдааг дэмжих байгууллага
  • Энэтхэгийн Төлөвлөлтийн Комисс
  • Энэтхэгийн Хүн амын үндэсний хороо
  • Энэтхэгийн Гамшгаас хамгаалах үндэсний газар
  • Энэтхэгийн Үндэсний хөгжлийн Зөвлөл
  • Энэтхэгийн Үнэт цаас, биржийн Зөвлөл
  • Энэтхэгийн Санхүүгийн тогтвортой байдал, хөгжлийн Зөвлөл
  • Энэтхэгийн даатгалын зохицуулалт, хөгжлийн газар
  • Энэтхэгийн Төмөр замын цахилгаанжуулалтын төв газар
  • Энэтхэгийн Эдийн засгийн зөвлөлгөө өгөх Зөвлөл