Jump to content

Энэтхэгийн Технологийн Институт Бомбей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэтхэгийн Технологийн Институт Бомбей (IIT Bombay) нь Энэтхэгийн Махараштра мужын Мумбай хотод байрлах төрийн судалгааны их сургууль бөгөөд техникийн дээд боловсрол олгодог тэргүүлэх байгууллага юм. 1958 онд байгуулагдсан энэхүү институт 1961 онд Парламентаас "Үндэсний Ач холбогдолтой Институт"-уудын нэгээр тунхаглагдсан. Институт нь анх 1946 онд Энэтхэгийн Засгийн газар техникийн боловсролыг хөгжүүлэх зорилгоор байгуулахыг зөвлөсөн дөрвөн дээд технологийн институтын нэг юм. 1957 онд төлөвлөгөө боловсруулж, 1958 онд Поуай дэхь анхны байрандаа 100 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнөөдөр IIT Bombay 584 гаруй барилга бүхий 2.2 км² талбайг эзэмшдэг бөгөөд15 академик тэнхим, 20 нэмэлт боловсролын төв, нэг тэргүүлэх сургууль, дөрвөн салбар хоорондын хөтөлбөр (менежментийн болон аж үйлдвэрийн дизайны хөтөлбөр орно) хэрэгжүүлдэг. Тус институт нь 2-3 жилийн Технологийн Магистр (M.Tech.), 4 жилийн Шинжлэх Ухааны Бакалавр (B.S.), 2 жилийн Шинжлэх Ухааны Магистр (M.Sc.), 5 жилийн Салбар хоорондын Давхар Дипломын Хөтөлбөр (IDDDP), шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн докторын хөтөлбөрийг сурагчдадаа санал болгодог байна. IIT Bombay нь Энэтхэгийн техникийн дээд боловсролын салбарт тэргүүлэгч байгууллагаар үргэлжлүүлэн ажилласаар байгаа бөгөөд дэлхийд танигдсан судалгааны төв юм.