Jump to content

Энэтхэгийн соёл иргэншил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэтхэгийн, Инд мөрний хөндийн бөгөөд Хараппын соёл иргэншил (англи. The Indus civilization)— Хүрэл зэвсгийн үеийн бөгөөд цаг хугацааны хувьд Эртний Египт болон Месопатамын дараах эртний дорнын гуравдахь соёл иргэншил юм. Пакистан, баруун хойд Энэтхэг, зүүн хойд Афганистан зэрэг газар нутгийг хамарсан хамгийн өргөн тархсан гурван соёл иргэншлийн нэг байв. Эдгээр гурвын эртний соёл иргэншил дотроос хамгийн том талбайг эзэлж, нөгөө хоёроосоо хоёр дахин их талбай газар нутаг эзэлж байжээ. Соёл иргэншил Пакистаныг дайран өнгөрдөг Инд мөрний аллювийн тэгш тал болон Энэтхэгийн баруун хойд хэсэг, Пакистаны зүүн хэсэгт орших улирлын чанартай Гаггар-Хакра голын эргэн тойронд урсдаг олон наст муссон голуудын системийн дагуу аль алинд нь цэцэглэн хөгжиж байв. Инд мөрний хөндий дахь соёл иргэншил МЭӨ 2600-1900 оны хооронд цэцэглэн хөгжиж байгаад МЭӨ 2200 оны гантай холбоотой харьцангуй хурдан буурсан байна.

Цаг хугацааны үе

[засварлах | кодоор засварлах]
Он жил Үндсэн үе Хараппын үе Хараппын дараах үе Эрин
МЭӨ 7000—5500 он Хараппын өмнөх үе Хөдөө аж ахуйн эхэн үе
МЭӨ 5500—3300 он Хараппын эхэн үе — шилжилтийн үе Өөрчлөн байгуулалтын үе— зарим улс бүс нутаг үүссэн үе

МЭӨ 4000—2500/2300 он (Шаффер) МЭӨ 5000—3200 он. (Коннингэм болон Янг)

МЭӨ 3300—2800 он Хараппын эхэн үе МЭӨ 3300—2800 он (Мугхал)

МЭӨ 5000—2800 он (Кенойер)

Харапп 1
МЭӨ 2800—2600 он Харапп 2
МЭӨ 2600—2450 он Хараппын соёл иргэншлийн дээд үе буюу Инд мөрний соёл иргэншил Харапп 3 А Нэгдэлийн үе
МЭӨ 2450—2200 он Харапп 3 B
МЭӨ 2200—1900 он Харапп 3 С
МЭӨ 1900—1700 он Хараппын сүүл үе Харапп 4 Н булшны соёл

Шаазан бааранд дахь зургны соёлын үе

Бүс нутагт хуваагдлын үе
МЭӨ 1700—1300 он Харапп 5
МЭӨ 1300—600 он Хараппын сүүл үе буюу Энэтхэгийн Төмөр зууны үе Ведийн соёл иргэншил (МЭӨ 1500—500 он) Бүрэн хуваагдлын үе

МЭӨ 1200—300 он (Kenoyer) МЭӨ 1500—600 он (Coningham & Young)

МЭӨ 600—300 он Умардын вааран дээрх хар зургийн үе (Төмөр зууны үе) (МЭӨ 700—200 он)

Энэтхэг (МЭӨ 500—200 он)

Нэгдэлийн хоёр дахь үе