Jump to content

Энэтхэгийн Үндэсний Конгресс нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэтхэгийн Үндэсний Конгресс намын таних тэмдэг

Энэтхэгийн Үндэсний Конгресс нам (Хинди: भारतीय राष्ट्रीय कांग्रेस), Конгресс нам буюу Конгресс гэдэг Энэтхэгийн хоёр дахь том улс төрийн нам юм. 1885 онд үүсгэн байгуулагдсан тус улсын хамгийн ууган улс төрийн байгууллага. 2014 оны бүх нийтийн сонгуулийн дараа 16 дахь Лок Сабхад тус намыг парламентын 49 гишүүнтэй фракц бүрдүүлсэн, 2009 оны сонгуультай харьцуулахад 160 гаруй суудлаа алдаж сөрөг хүчин болсон байна.

Их Британийн колончлолын дэглэмийг тэвчигч нам байгаад 1920-иод оноос үндэсний тусгаар тогтнолын төлөөх идэвхтэй тэмцэл өрнүүлж олон нийтийн нам болж хувирсан байна. Гандигийн үзэл бодлын зарчим нь тус намын хөтөлбөрийн үндэс болсон. 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа 1977 оны 3-р сар хүртэл эрх баригч нам байсан бөгөөд 1980-1989, 1991-1996, 2004-2014 онуудад дахин засгийн эрхэнд гарсан юм.

Намын удирдагчид нь тус намын ерөнхийлөгч Рахул Ражив Ганди (1970 онд төрсөн), түүний эх Сониа Ганди (1946 онд төрсөн, 1998-2017 онд Конгресс намын ерөнхийлөгч ), Лок Сабха дахь намын фракцын удирдагч Малликажун Харж (1942 онд төрсөн), Конгресс Намын фракцын удирдагч, сөрөг хүчний удирдагч Ражья сабхе Гулам Наби Азад (1949 онд төрсөн) нар юм.