Jump to content

Эрдэнэбатын Нямаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрдэнэбатын Нямаа нь Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, найрааны начин цолтой бөх. Аав Ёндонгийн Эрдэнэбат нь аймгийн арслан цолтой бөх.

Тэрээр 2021 онд болсон 512 бөхийн барилдаанд Улсын Арслан Оюунболдтой барилдахдаа араас нь дайрч давжээ.

2022 оны улсын баяр наадмын тавын даваанд Улсын Заан Жаргалбаяртай найраа хийж, тав даван Начин цол хүртжээ.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Амаржаргалаар дөрөв, улсын заан Н.Жаргалбаяртай найраа хийн, тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

1024


Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2011 Дундговь аймгийн баяр наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр зургаа давж "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2013 Өмнөговь аймгийн баяр наадамд Аймгийн начин Б.Мижидсүрэнд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 256
2015 Орхон аймгийн баяр наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Аймгийн арслан Б.Ганхуягт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2016 Өмнөговь аймгийн баяр наадамд Аймгийн арслан С.Идэрсүрэнгээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2018 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256