Эрдэнэс Метан ХХК
ЭРДЭНЭС МЕТАН ХХК
| Аж үйлдвэрийн салбар: | Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам |
| Үүсгэн байгуулагдсан огноо: | 2016.02.02 |
| Толгой компанийн байршил: | Улаанбаатар хот, 14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, Юнион бюлдинг, С блок, 1304 |
| Удирдах хүмүүс: | Гүйцэтгэх захирал Д.Амар |
| Бүтээгдэхүүн: | Нүүрсний давхарын метан хийн хайгуул |
| Ажилтнуудын тоо: | 7 |
| Вебсайт: | www.erdenesmethane.mn |
Нэгдлийн бүтэц, охин компаниуд
“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт нүүрсний сав газруудын Метан хийн эрэл судалгааны ажлыг гүйцэтгэх, цаашлаад судалгааны ажлын үр дүнд үндэслэн метан хийн нөөцийг тогтоох, ТЭЗҮ боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолох, хөрөнгө санхүүжилт босгох, Метан хий олборлох, ашиглах чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
“Эрдэнэс Метан” ХХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Түлш, эрчим хүчний группд харьяалагддаг. “Эрдэнэс Метан” ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани болох “Метан Газ Ресурс” ХХК-ийг байгуулсан.
Компанийн ерөнхий мэдээлэл
“Эрдэнэс Метан” ХХК нь улс орны эдийн засгийн өнөөгийн бодит байдлыг харгалзан үзэж, улсын төсвөөс их хэмжээний зардал мөнгө гаргалгүйгээр юуны өмнө Монгол орны метан /НДМ/ хийн нөөцийн хэмжээг тодорхойлох, улмаар ашиглах, олборлох стратегийн чухал ач холбогдол бүхий хийн аж үйлдвэрийн эх суурийг тавих зорилготой ажиллаж байна.
Эрдэнэс Метан компани нь дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож нүүрсний давхаргын метан хийн Хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэгч компани байна.
Үүний тулд Тавантолгой-XXXIII гэрээт талбайд метан хийн төслийг хэрэгжүүлэх. Үүнд хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийг тогтоон ТЭЗҮ боловсруулж, НДМ-ыг ашиглах тэргүүн зорилготой байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
- Монгол орны нүүрсний давхаргын метан хийг /НДМ/ олборлож ашигласнаар байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох
АЛСЫН ХАРАА
- САЙН ЗАСАГЛАЛ- Монгол орны нүүрсний давхаргын метан хийн /НДМ/ олборлолт болон нийлүүлэлтийг найдвартай, сайн засаглалаар удирдаж, үр ашиг, үнэ цэнийг бий болгоно.
- ТЭРГҮҮЛЭХ ХӨГЖИЛ- Үндэсний хийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хийн хангамжийн нэгдсэн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгож, бүс нутгийн НДМ хийн экспортын томоохон төлөөлөгч болно.
Түүхэн хөгжил
2016
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Эрдэнэс Метан” ХХК байгуулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
1. Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын судалгаа, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт;
2. Монгол улсын нүүрсний сав газрууд дахь метан хийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, манай улсад цоо шинэ салбар болох Хийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
2017
Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн АМГТГ-тай Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийн Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан.
2018
2019
Хөрөнгө оруулагчтай Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.
Хөрөнгө оруулагчтай хамтарсан “Метан газ ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан.
Хөрөнгө оруулагчийн зүгээс нийт 1.1 сая долларын (2.8 тэрбум төгрөг) санхүүжилт хийж Метан хийн төслийн Эрлийн ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан.
Эрлийн ажлын үр дүнгийн тайланг АМГТГ-ын “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөл”-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж, тайланг хүлээн авах дүгнэлт гарсан.
Ингэснээр “Эрдэнэс Метан” ХХК-ийн хувьд Эрлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, цаашид Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулах нөхцөлийг хөрөнгө оруулагчийн зүгээс бүрдүүлж өгсөн.
Эрлийн ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлж Метан хийн эрлийн шилдэг компаниар шалгарсан.
2020
Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу “Тавантолгой - XXXIII” гэрээт талбайд БХГ байгуулах байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 143 тоот тогтоолын дагуу олгосон.
Улмаар “Эрдэнэс Метан” ХХК нь уламжлалт бус газрын тосны Тавантолгой-XXXIII талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тухай Бүтээгдэхүүн Хуваах Гэрээг АМГТГ-тай 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.
Газрын тосны тухай хуулийн 7.1.8, 14.1- заасны дагуу уламжлалт бус газрын тосны хайгуулын “Тавантолгой - XXXIII” талбайд АМГТГ болон “Эрдэнэс метан” ХХК-ийн хооронд байгуулсан БХГ-ний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Метан газ ресурс” ХХК-д бүхлээр нь шилжүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 150 тоот тогтоолын дагуу олгосон.
2021
“Тавантолгой - XXXIII” талбайд хайгуулын ажил эхэлсэн. Австрали улсын ALS group компанийн мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу явуулын лабораторийг байгуулсан. Тус лабораторид хийн шинжилгээний ажлыг олон улсад ашиглагдаж буй лабораторийн арга аргачлалыг ашиглан гүйцэтгэж байна. Нүүрсний чанарын шинжилгээний гол техникийн үзүүлэлтүүд болох үнслэг, нийт чийг, дэгдэмхий бодисын гарц, илчлэг зэргийг тодорхойлуулна.
2022
2022 оны хайгуулын өрөмдлөгийн ажлаар 4 цооногийг амжилттай өрөмдөж дуусгасан. “Тавантолгой-XXXIII” гэрээт талбайн Улааннуурын хэсэгт өрөмдсөн 2019 оны эрэл ба 2021 оны хайгуулын стратиграфийн цооногийн үр дүнг үндэслэн өргөтгөсөн туршилт-олборлолтын RedLake#05, RedLake#06, RedLake#07 цооногуудыг өрөмдсөн.