Эрдэнэс ашид ххк
1. Танилцуулга “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 2-р сарын 19-ний өдрийн 05-р тогтоолоор Дэд бүтэц, логистикийн группийн удирдлага дор "Эрдэнэс Ашид" ХХК- дүрмийг шинэчлэн, үйл ажиллагааны чиглэлээ тээвэр, логистикийн салбарт үйл ажиллагаа эрхлэхээр баталсан. Цаашид “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Ашид” ХХК нь улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн салбарт тэргүүлэх байгууллага болоход чиглэгдэнэ. Компани нь тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, авто зам, төмөр замын тээврийн менежментийг хийх, технологид суурилсан, дижитал системийг нэвтрүүлсэн үр ашигтай, хурдацтай, найдвартай үйл ажиллагааг бий болгоно. 2. Алсын хараа Олон улсын түвшний дэд бүтэц, логистикийн үйлчилгээг эрхлэх чадавхтай үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага болно. 3. Эрхэм зорилго "Эрдэнэс Ашид" ХХК нь тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, авто зам, төмөр замын тээврийн менежментийг хийх, технологид суурилсан, дижитал системийг нэвтрүүлсэн үр ашигтай, хурдацтай, найдвартай үйл ажиллагааг бий болгоно. 4. Зорилт Дотоодын болон Экспортын түүхий эд, бүтээгдэхүүний логистикийн төвүүдийг байгуулах, Олон улсын болон дотоодын ачааг тээвэрлэх, ачиж буулгах, шилжүүлэх. 5. Үндсэн чиглэл - Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа - Хуурай замаар хийх ачаа тээвэр - Авто замын удирлага, менежмент төсөл хэрэгжүүлэх - Тээврийн бусад үйл ажиллагаа - Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ - Компани нь хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг явуулна
6. Тэргүүлэх чиглэл: • Логистикийн төв байгуулах Хөдлөх бүрэлдэхүүн болон төмөр замын суурь бүтцээс бусад дэд бүтцийг эзэмшин, Уурхайн терминалаас худалдан авагч хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулна • Хуурай замын тээврийн менежмент хийх Хуурай замын тээвэр, тээврийн бусад туслах үйл ажиллагааг эрхэлж, авто замын удирдлага, менежментээр хангаж, төсөл хэрэгжүүлнэ • Тээвэр зуучлалын үйл ажиллагаа Гаалийн бүрдүүлэлт, зуучлал болон баталгаат агуулахын үйлчилгээ, чингэлэг, вагон түрээс болон нэг цонхны үйлчилгээ