Эрдэнэтийн Овоо уул
Appearance
Эрдэнэтийн Овоо уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 1607 м | |
Байрлал | Эрдэнэт, Орхон аймаг Монгол | |
Солбицол | 49° 1′ 40″ У, 104° 2′ 40″ З | |
| ||
Онцлог | Өндөр нь Эрдэнэт үйлдвэр байгуулагдах хүртэл байсан |
[[Ангилал:]]
Эрдэнэтийн Овоо уулнь Орхон аймагт, Орхон Сэлэнгийн савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий уул юм. Энд Эрдэнэт гэдэг зэс молибдены том үйлдвэр 1978 онд ашиглалтанд оржээ. Хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1,5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтжээ. Эрдэнэтийн Овоо уул нь 1607 м өндөр байв.
Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушк өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулдаг.