Jump to content

Эрдэнэтөгсийн Санчир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрдэнэтөгсийн Санчир (1997 онд төрсөн) нь Монголын кино найруулагч, зураглаач, зохиолч, уран бүтээлч юм. Тэрээр уянгын эсээ, жүжгийн зохиол, шүлэг, уран сайхны киноны салбарт идэвхтэй ажилладаг. “Аниргүйн хэл” номын зохиолч бөгөөд “Царцаа Намжил” зэрэг хэд хэдэн киног найруулсан.[1]

Э. Санчир 1997 онд Монгол улсын Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн. 2004–2014 онд Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуульд суралцаж дүүргэсэн. 2014–2018 онд Зохиомж дээд сургуульд суралцаж, кино найруулагч, зураглаач мэргэжлээр төгссөн.

2016–2023 онд дараах кинонуудад кино багт найруулагч, зураглаач, продюсер ажилласан:

  • Царцаа Намжил
  • Шидэт хайрцаг
  • Сахиусан тэнгэрүүд
  • Boobies
  • Зүрх зүсэм

Түүнчлэн Эх орон, Царцаа Намжил зэрэг кино зохиол, нэг жүжгийн зохиол, 200 гаруй шүлэг бичсэн.

Телевизийн ажлын туршлага

[засварлах | кодоор засварлах]
  • 2018 онд Эх орон телевиз – зураглаач
  • 2019 онд Нийслэл телевиз – эвлүүлэгч
  • 2020–2021 онд Говийн наран телевиз – зураглаач

2018 онд өөрийн Эхлэл нэртэй студийг үүсгэн байгуулж, кино болон гэрээт уран бүтээлчээр албан байгууллага, хувь уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

2025 оноос Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байна.

  • Аниргүйн хэл – уянгын эсээ, шүлгийн түүвэр, 2025 он, ISBN 978-9919-0-4873-0
  • Царцаа Намжил – уран сайхны кино
  • Ганцаардлын хот – уянгын эсээ болон нэг хүний жүжгийн зохиол
  1. Аниргүйн хэл. ISBN 978-9919-0-4873-0. {{cite book}}: Missing or empty |title= (help)