Эрдэнэт хивс үйлдвэр
Эрдэнэт хивсний үйлдвэр нь 1981 онд ашиглалтанд орж, 1982 онд Эрдэнэт хивс ХХК болон өргөжиж, одоо ноос угаах, ээрмэл утас үйлдвэрлэх, хивс нэхэх зэргээс гадна эсгий, эсгий гутал, шаахай, бэлэг дурсгалын төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Угалз” үйлдвэр, ямааны ноолуур, хонь болон тэмээний ноосон оёмол нэхмэл үйлдвэрлэх “Эрдэнэт кашмер” зэрэг үндсэн таван үйлдвэртэй.
Эрдэнэт хивс ХХК 80-100% хонины ноосны агууламжтай хивсийг төрөл бүрийн зориулалтаар дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна гадаад зах зээлд худалдан борлуулдаг.
Өнөөдөр Монгол улсын хивс үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг үйлдвэрлэн, үйлдвэрлэлийнхээ 20 орчим хувийг Англи, АНУ, Австрали, Герман, Испани, Итали, ОХУ, Хятад, Швед, Япон, Украин, Израил, Турк, Индонези, Энэтхэг зэрэг дэлхийн 20-иод оронд экспортолж байна. 2010 онд тус компанийн будаагүй ноолууран болон тэмээний ноосон бүтээгдэхүүнүүд хүний арьсанд харшилгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулсан Оеко Тех стандарт 100 тэмдгийг эзэмших эрхтэй байгууллага болсон билээ.