Эрдэнэ сум (Төв)

Эрдэнэ сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт8,000 км2 (3,000 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,890
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Эрдэнэ сум нь Засаг захиргааны хувьд Төв аймагт харьяалагддаг юм. Эрдэнэ сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 72 км-ийн зайд оршдог. Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр сумдтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.

Төв аймгийн Эрдэнэ сум 1924 онд Туул, Булнайн отог нэртэй байгуулагдаж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хэд хэдэн отог нийлж өргөжин сум болсон түүхтэй. Өгөөмөр, Чулуут, Баянтуул, Хушинга, Тамган гэсэн  5 багийн нийт 1291 өрхөд 2011 оны байдлаар 3762 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймагтаа эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог (аймгийн төвийг оролцуулалгүйгээр) хүн амын нягтрал 213,6 хүн/га/  сум юм.

Жанчивлин болон Ар Жанчивлан рашаан сувилаллууд тус сумын нутагт бий. Төв аймгийн Эрдэнэ сум нь байгалийн олон үзэсгэлэнт газартай, сүүлийн үед аялал жуулчлал ихээр хөгжиж буй сумдын нэг юм. Тус суманд гадаад дотоодын жуулчдын анхаарлын төвд байгаа Чингис хааны хөшөөт цогцолбор- Цонжинболдог, 13 дугаар зууны аж амьдралыг харуулсан жуулчны бааз, Гүнжийн сүм зэрэг олон алдартай дурсгалт газрууд бий. Мөн тус сумын дунд сургууль нь МСҮТ-тэй нэгдэн МСЕБС болж, энэ сургуульд төгсөгчид нь 11-р ангийн боловсролыг давхар мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөгөөрөө бусад сургуулиудаас онцлог ялгаатай юм.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
3,539 3,550 3,405 3,442 3,445 3,607 3,531 3,525 3,791 3,736

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)