Jump to content

Эрзин хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрзин хошуу
Эрзинский кожуун
Бусад галиглал
  ТуваЭрзин кожуун
Дөрөө нуур, Эрзин хошууны тусгай хамгаалалттай газар нутаг
Дөрөө нуур, Эрзин хошууны тусгай хамгаалалттай газар нутаг
Эрзин хошуу далбаа
Map
Тува дахь Эрзин хошууны байршил
Солбицол: 50°10′N 93°49′E / 50.167°N 93.817°E / 50.167; 93.817Солбицол: 50°10′N 93°49′E / 50.167°N 93.817°E / 50.167; 93.817
УлсОрос
Холбооны субъектТува[1]
Үүсгэн байгуулагдсан7 сарын 28, 1941 (анх),[2]
1 сарын 12, 1965 (хоёрдугаар)[2]
Засаг захиргааны төвЭрзин[1]
Газар нутаг
  Нийт
11,081.45 км2 (4,278.57 бээр2)
Хүн ам
  Нийт8,280
  Нягтрал0.75/км2 (1.9/бээр2)
  Хотын бүс
0%
  Хөдөө
100%
Засаг захиргааны бүтэц
  Засаг захиргааны нэгж6 сум
  суурьшмал нутаг[1]6 хөдөөний газрууд
Хотын захиргааны бүтэц
  Хотын захиргаа Эрзин хотын тойрог[5]
  Хотын захиргаанууд[5]0 хот суурингууд, 6 хөдөөгийн суурингууд
Цагийн бүсUTC+7 (Красноярскийн цаг Edit this on Wikidata[6])
OKTMO ID93658000
Вэб сайтhttp://erzin.rtyva.ru

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[7] өмнөд Монгол улсын хоёр аймаг (Увс, Завхан), үбусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэст цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Суурин Кызылээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.

Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо

[засварлах | кодоор засварлах]

Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[8] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[9]

  1. Эрзин сум - 3350 хүнтэй
  2. Нарийн (Нарын) сум - 1776
  3. Бүрэн (Морен) сум - 1100
  4. Баянтаг (Бай-Даг - «Баян-Уул») сум - 1314
  5. Шарбулан (Сарыг-Булун) сум - 874
  6. Хачиг (Качык) сум - 277

Красноярскаас салж Абакан, Кызылээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам Эрзинээр дайрна.

Иш татсан холбоос

[засварлах | кодоор засварлах]
  1. 1 2 3 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref148
  2. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Hist
  3. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Area
  4. Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref907
  6. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  7. Сведения на сайте Государственной службы занятости населения Республики Тыва[permanent dead link]
  8. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named стат2010
  9. "Социально-экономическое положение Эрзинского кожууна за январь-декабрь 2011 года". Эх хувилбараас архивласан: 2014-04-12. Татаж авсан: 2013-04-09.