Эрик Бледсо

Эрик Бледсо (англ. Eric Bledsoe, 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нд Алабама мужийн Бирмингем хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Финикс Санс багийн холбон тоглогч юм. Кентаккийн коллежоос 2010 оны драфтаар Оклахома Сити Тандер багт №18-аар сонгогдсон ч Лос Анжелес Клипперс (2010—2013) багийн хөөцөлдлөгөөгөөр элсэж байв. 2013 оны долоодугаар сарын 10-нд одоогийн багтаа ирсэн юм.[1] Шинэ баг дахь анхны тоглолтондоо тэрээр Портлэнд Трэйл Блэйзерс багийг 104-91 харьцаагаар хожсон тоглолтонд 22 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт хийсэн байдаг байна. Бледсо 2011 онд НБА-гийн хоёр дахь шинэ багийн бүрэлдэхүүнд нэрлэгдэж, 2013 оны Бүх оддын тоглолтын цагирагт довтлох тэмцээнд оролцож байв.
Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Suns Complete Deal for Eric Bledsoe and Caron Butler. NBA.com. 10 July 2013-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Финикс Санс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Крисс • 1 Бүүкер • 2 Бледсо • 3 Дадли • 4 Чендлер • 8 Улис • 10 Бадингер • 11 Найт • 12 Уоррен • 14 Прайс • 17 Такер • 20 Гүүдвин • 21 Лень • 23 Женкинс • 30 Луер • 35 Бендер • дасгалжуулагч Эрл Уотсон |