Эрик Споэльстра

Эрик Споэльстра (Англи: Erik Spoelstra, 1970 оны арваннэгдүгээр сарын 1-нд Иллиной мужийн Эванстон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч юм. Тэр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг. Азийн Америкчууд дундаас спортоор гялалзсан эрхэм билээ. Түүний эх Филиппин, эцэг Америк хүмүүс ажээ.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Эрик Споэльстра 1995 онд Майами Хит багийн бэлтгэл сургуулилалтын албанд тоглолтын дүрс шинжээчээр ажилд орсон бөгөөд 1997 онд туслах дасгалжуулагчаар, 2001 онд скаутын албаны дарга-туслах дасгалжуулагч, 2008 онд ерөнхий дасгалжуулагч Пэт Райлийг залгамжилсан түүхтэй.[2] Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Хит баг залуу мэргэжилтэн Споэльстрагийн удирдлаган дор НБА-гийн аварга цолонд хүрэх "дайралтаа" 2011 оноос эхлүүлсэн гэхэд болно. Эхний удаад Даллас Маверикст боломжоо алдсан бол 2012, 2013 онуудад Оклахома-Сити Тандер (4-1), Сан-Антонио Спёрс (4-3) багуудыг дийлж, хоёр улирал дараалан "дайралтаа" биелүүлсэн байдаг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Winderman, Ira (April 29, 2008). "Spoelstra has been around the game since childhood". South Florida Sun-Sentinel. Archived from the original on Арван нэгдүгээр сар 1, 2013. Retrieved September 9, 2013. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "Heat Give Erik Spoelstra New Contract". Reuters. December 16, 2011. Retrieved June 27, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]