Jump to content

Эрик Эриксон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрик Хомбургер Эриксон (англи. Erik Homburger Erikson; 1902 оны 6-р сарын 15-нд Франкфуртад төрж, 1994 оны 5-р сарын 12-нд АНУ-ын Массачусеттс мужийн Хариуч хотод нас барсан) — герман гаралтай, Америкийн алдарт сэтгэл судлаач. Юуны өмнө Эрик Эриксон "нийгэм дахь сэтгэл зүйн хөгжлийн үе шатууд" онолоороо болон "өөрийгөө олж тодорхойлох хямрал үе" гэсэн нэр томьёоны зохиогч гэдгээрээ алдартай. Түүний хүү Кай Т.Эриксон Америкийн нэрт нийгэм судлаач болсон юм.

Эрик Эриксон боловсролын бакалаврын зэрэг байхгүй боловч Харвард, Беркли дэх Калифорнийн их сургууль, Иел зэрэг алдартай сургуулиудад багш, профессороор ажиллаж байжээ. 2002 онд "Review of General Psychology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Э.Эриксон 20-р зууны хамгийн их эш татсан сэтгэл судлаачдын 12-т жагсаж байжээ.

Эрикийн эх Карла Абрахамсен Дани улсад амьдарч байгаад Германы Франкфурт хотод очиж 1902 оны 6-р сарын 15-нд хүүгээ төрүүлжээ. Эх нь албан ёсоор анхны нөхөртэйгээ бүртгэгдсэн байсан тул төрүүлсэн хүүхдээ Эрик Саломонсен гэж бүртгүүлжээ. Хэсэг хугацааны дараа Карла сувилагчаар суралцаж, Карлсруэ (Баден-Вюртемберг) хот руу нүүж, 1904 онд хүүхдийн эмч Теодор Хомбургертэй гэрлэжээ. Ийнхүү 1909 онд Эрик Саломонсен хүү Эрик Хомбургер болсон бөгөөд 1911 онд хойд эцэг нь албан ёсоор түүнийг өргөж авсан байна.

Түүний "Сэтгэл зүйн судалгаа"-нууд гол төлөв түүний амьдралын "эцэггүй хүүхэд, сургуульд бусдад шоглуулдаг байсан" зэрэг ээдрээтэй амьдарлын туршлагуудад тулгуурлаж ирсэн байна.

1930 онд Эрик Хомбургер Канадын бүжигчин, зураач Жоан Моват Серсонтой гэрлэж, 1933 онд нацизмаас зугатаж Вена хотоос АНУ руу цагаачилжээ. Хожим түүний эгч дүүс болох Рут Хирш (Ruth Hirsch) Нью-Йорк хотод, Эллен Катц (Ellen Katz) Хайфай хотод цагаачлан ирж суурьшжээ. 1930-аад оны сүүлээр Эрик Хомбургер овогоо албан ёсоор Эриксон болгон өөрчилсөн (түүний тайлбарласнаар өөрийгөө үрчилж авсан) боловч өмнөх овгоо дунд нэр болгон авч үлдэж Эрик Хомбургер Эриксон болсон түүхтэй.

  • Хүүхэд нас ба нийгэм (Childhood and Society) (1950)
  • Залуу Лютер. Сэтгэл зүйн түүх судалгаа (Young Man Luther. A Study in Psychoanalysis and History) (1958)
  • Махатма Гандийн тухай үнэн түүх: Цэрэгжсэн хүчирхийлэлгүй байдлын үүслийн тухай (Gandhi’s Truth: On the Origin of Militant Nonviolence) (1969)
  • Насанд хүрсэн үе (Adulthood) (1978)
  • Өндөр настны амьдарлын идэвх (Vital Involvement in Old Age) (при участии J. M. Erikson и H. Kivnick, 1986)
  • Амьдралын мөчлөг дууссан (The Life Cycle Completed) (J. M. Erikson-ны хамт, 1987)
  • Identity and the Life Cycle. Selected Papers (1959)
  • A Way of Looking at Things: Selected Papers 1930—1980 (Editor S. P. Schlien, 1995)
  • The Erik Erikson Reader (Editor Robert Coles, 2001)