Эритрей
Эритрей Улс ሃገረ ኤርትራ (Тигриня)
| |
---|---|
Төрийн дуулал: ኤርትራ ኤርትራ ኤርትራ (Тигриня) "Эритрей, Эритрей, Эритрей" | |
Нийслэл ба томоохон хот | Асмара 15°20′N 38°55′E / 15.333°N 38.917°E |
Албан ёсны хэл | Байхгүй[1] |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | |
Ажлын хэл | |
Угсаатны бүлгүүд | |
Шашин | Эритрей дэх шашин шүтлэг |
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл нэг-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (тоталитар дарангуйлал)[5][6][7][8][9] |
Исайас Афеверки | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Тусгаар тогтнол (Этиопоос) | |
9 сарын 1, 1961 | |
• Де-факто | 5 сарын 24, 1991 |
• Де-юре | 5 сарын 24, 1993 |
Газар нутаг | |
• Нийт | 117,600 км2 (97) |
• Усны эзлэх талбай (%) | 14.1% |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 3.6-6.7 сая[10][11][a] |
ДНБ (ХАЧП) | 2011 тооцоо |
• Нийт | $6.88 тэрбум[13] |
• Нэг хүнд ноогдох | $1,910[13] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $2.25 тэрбум[13] |
• Нэг хүнд ноогдох | $626[13] |
ХХИ (2019) | ▲ 0.459[14] бага · 180 |
Мөнгөний нэгж | Накфа (ERN) |
Цагийн бүс | UTC+3 (ДАЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (-) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +291 |
Домэйн нэр | .er |
Эритрей (Англи: Eritrea, Этиоп: ኤርትራ ʾErtrā, Араб: إرتريا Iritriya), албан ёсоор Эритрей Улс нь Африк тивийн Сомалийн хойгт орших улс юм. Баруун талаараа Судан, өмнө талаараа Этиоп, зүүн өмнө талаараа Жибути улсуудтай газраар хиллэдэг тус улс нь зүүн болон зүүн хойд хэсгээрээ Улаан тэнгисээр Саудын Араб Йемен улсуудаас тусгаарлагдана. Дахлак ольтриг, түүнчлэн Ханиш арлуудын хэд хэдэн арал нь Эритрей улсад харьяалагддаг. 118000 орчим км² газар нутагтай тус улсын хүн ам нь 5 сая гаруй. Нийслэл хот нь Асмара болно.
Өдгөө Эритрей гэж нэрлэгдэх болсон, Улаан тэнгисийн зүүн өмнөд хэсгийн эрэг хавийн 1000 км гаруй урттай нутаг эртнээс нааш колоничлогчид, булаан эзлэгчдийн анхаарлын төвд байв. Одоогийн Йемений нутгаас ирсэн Өмнөд Арабчууд, Османы Туркүүд, Гоагийн Португалууд, Египетчүүд, Британичууд, тэгээд 19-р зуунд Италичууд тус нутгийг эрхшээлдээ байлгаж байв. Мөн баруун, өмнөд талаасаа ч нутгийн овог аймгуудын довтолгоонд өртдөг байлаа. Гэхдээ өнөөдрийн Эритрейд хамгийн их нөлөө үзүүлсэн нь Италичууд юм. Суэцийн суваг 1869 онд нээгдсэнээр Европын хүчирхэг улсууд Улаан тэнгисийн усан замд ноёрхлоо тогтоох өрсөлдөөний явцад Итали улс Эритрейг гартаа оруулжээ. 1890 оны 1 сарын 1-нд Эритрей албан ёсоор Италийн колони болсон байна. Улмаар 1936 онд Этиоп болон Италийн Сомалиландын хамтаар Италийн Зүүн Африк (Africa Orientale Italiana) мужийг бүрдүүлэх болов. Британийн зэвсэгт хүчин 1941 онд Италичуудыг үлдэн хөөж[15], орон нутгийн засаг захиргаанд хяналтаа тогтоосон байна. Британичууд НҮБ-ын мандатын дор 1951 он хүртэл Эритрейг хянасан бөгөөд Эритрейн оршин суугчдын хүсэл эрмэлзлийг үл харгалзан, АНУ-ын шахалтаар 1950 оны 10 сард Эритрей болон Этиопын нэгдсэн улсыг НҮБ-ын 390(A) тогтоолоор байгуулжээ.
Улаан тэнгисийн эрэгт оршдог стратегийн чухал байршил болон байгалийн баялгийн нь улмаас Этиоптой нэгтгэсэн бөгөөд 1962 онд Этиопын 14 дэх муж нь болжээ. 1959 оноос Эритрейн сургуулиудад Этиопын албан ёсны хэл Амхар хэлийг заах болсон. 1960-аад оны эхнээс Эритрейчүүд тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулалттайгаар тэмцэж эхэлсэн нь 30 жил үргэлжилсэн дайны эхлэл болсон бөгөөд 1991 онд уг дайн дуусчээ. НҮБ-ын хяналтан дор бүх нийтийн санал асуулга явуулахад Эритрейчүүд тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр 1993 онд Эритрей улс албан ёсоор тусгаар тогтножээ[16].
Эритрей улс нь нэг намын системтэй. 1997 онд батлагдсан үндсэн хууль ёсоор тус улс нь нэг танхимт парламентын ардчилал бүхий ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болохоор заагдсан байгаа ч одоогоор шилжилтийн захиргаа засгийн эрхийг барьж байгаа юм. Шилжилтийн засгийн газрын мэдэгдэж буйгаар энэ нь 1998 оны 5 сард эхэлсэн, Этиоптой хиллэх хилийн маргаантай холбоотой ажээ[17].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Constitution of the State of Eritrea". Shaebia.org. Эх хувилбараас архивласан: 3 May 2011. Татаж авсан: 2 May 2010.
- ↑ "Eritrea at a Glance". Eritrea Ministry of Information. 1 October 2009. Татаж авсан: 9 September 2020.
- ↑ "Eritrea" (PDF). The World Factbook. Central Intelligence Agency. Эх хувилбараас (PDF) архивласан: 27 February 2020. Татаж авсан: 10 June 2020.
- ↑ "Eritrea", The World Factbook (англи хэлээр), Central Intelligence Agency, 2022-09-23, Татаж авсан: 2022-10-03
- ↑ "Report of the commission of inquiry on human rights in Eritrea". UNHRC website. 8 June 2015. Татаж авсан: 9 June 2015.
- ↑ "Eritrea: Events of 2016". World Report 2017: Rights Trends in Eritrea. Human Rights Watch. 12 January 2017.
- ↑ Saad, Asma (21 February 2018). "Eritrea's Silent Totalitarianism". Эх хувилбараас архивласан: 7 Аравдугаар сар 2018. Татаж авсан: 28 Наймдугаар сар 2023.
- ↑ Keane, Fergal (10 July 2018). "Making peace with 'Africa's North Korea'". BBC News.
- ↑ Taylor, Adam (12 June 2015). "The brutal dictatorship the world keeps ignoring". The Washington Post (англи хэлээр). Татаж авсан: 20 May 2019.
- ↑ "World Population Prospects 2019". UN DESA. 2019. Архивласан огноо 2021-02-27. Татаж авсан: 2021-02-28.
- ↑ "Eritrea – Indicators – Population (million people), 2018". Common Market for Eastern and Southern Africa. 2019. Архивласан огноо 2021-02-28. Татаж авсан: 2021-02-28.
- ↑ "Eritrea – Population and Health Survey 2010" (PDF). National Statistics Office, Fafo Institute for Applied International Studies. 2010. Архивласан (PDF) огноо 2019-06-06. Татаж авсан: 2021-03-03.
- ↑ 13.0 13.1 13.2 13.3 "The State of Eritrea". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 1 December 2021.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Татаж авсан: 16 December 2020.
- ↑ Эритрейн бүс нутгууд (2009 оны 12 сарын 10-нд авсан)
- ↑ "Eritrea – The spreading revolution". Encyclopædia Britannica Article. Татаж авсан: 12 сарын 10.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ http://www.parade.com/dictators/2008/slideshows/isayas-afewerki/05.html
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.