Эрнст Калтенбруннер

Эрнст Калтенбруннер (герман. Ernst Kaltenbrunner; 1903 оны 10-р сарын 4-нд Австри-Унгарын Рид хотод төрсөн – 1946 оны 10-р сарын 16-нд Германы Нюрнберг хотод нас барсан) - Нацист Германы төрийн зүтгэлтэн, СС-ийн Райхын аюулгүй байдлын төв газрын дарга, Райхын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (1943–1945), СС-Обергруппенфюрер, цагдаагийн генерал (1943), Ваффен-СС-ийн генерал (1944) байв. Тэрээр Холокостод болсон хядлагын гол зохион байгуулагчдын нэг байв.
Эрнст Калтенбруннер австри гаралтай. 1930 оноос хойш Германы Үндэсний Социалист ажилчны намын гишүүн байсан 1,2-р дайны хооронд Австри дахь СС-ийн удирдагчдын нэг, Аншлусын зохион байгуулагч байжээ. 1938 оноос хойш тэрээр Австри дахь Цагдаагийн болон СС-ийн Дээд удирдагч байв. Мөн Р.Хайдрихыг нас барсны дараа 1943 оны 1-р сард Райхын Аюулгүй байдлын төв газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.
Тэрээр Интерполын ерөнхийлөгч (1943-1945) байсан.
Эрнст Калтенбруннер СС-ийн хамгийн өндөр албан тушаалтан байсан Нюрнбергийн шүүх хурал дээр түүнд 1946 оны 10-р сард дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр дүүжилж цаазаар авах ял оноожээ.