Эрсдэл
Харагдац
Эрсдэл ( франц. risquе -«эрсдэл», итал. risico, орос. риск) ямар нэгэн үйл явдал эсвэл нөхцөл байдлаас үүдэлтэйгээр төлөвлөж буй үр дүн эсвэл хүрэх зорилгод саад болж болзошгүй магадлал, гарч болзошгүй сөрөг үр дагавар, алдагдал, бүр хүндрэл үүсэх магадлал юм. Бизнес, санхүү, эрүүл мэнд гэх мэт олон янзын салбарт ашиглаж ирсэн нэршил бөгөөд аливаа үйл ажиллагаа эсвэл шийдвэрийн үр дүнд сөрөг үр дагавар үүсэх магадлалыг хэлдэг юм.
Эрсдэлийг үнэлэх, эрсдэл хүлээх нь зөвхөн тухайн хүний сэтгэл зүйн асуудал биш юуны түрүүнд нийгмийн асуудал юм.
Эрсдэлийн онол нь даатгалын онолтой нягт холбоотой.
- "Урьдчилан бодож үзэх чадвар" гэдэг нь үйл явдлыг урьдчилан тогтоогоогүй гэдгийг харуулж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд тохиолдож болно эсвэл болохгүй гэсэн үг юм.
- "Урьдчилан бодож үзэх чадвар" нь таамаглалаар тодорхойлогдсон үйл явдлын магадлалын тодорхой шинж чанарыг илэрхийлдэг.
- "Урьдчилан бодож үзэх чадвар" нь энэ таамаглал нь сэтгэн бодохуйн оршихуйн ирээдүйн хараахан болоогүй үйл явдлын талаарх субьектив үзэл бодлын үр дүн гэдгийг харуулж байгаа юм.
- Тодорхойгүй байдлаас гадна "Хохирол учруулах, алдагдалд оруулах" нь болзошгүй үр дагаврын сөрөг шинж чанарыг илтгэнэ.
- Эрсдэлийн шинжлэх ухаан, эрсдэлийн удирдлагад учирч болзошгүй үр дагаврыг субъектив үнэлэх нь чухал учраас "хохирол, алдагдал" гэсэн ойлголтыг "сөрөг үр дагавар" гэж зориудаар орлуулахгүй.
- "Хохирол, алдагдал" гэдэг нь сэтгэл санааны уналт, материаллаг зардал, алдагдсан ашиг, дүр төрх, санхүүгийн алдагдал, эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг сөрөг үр дагаврыг хамгийн өргөн утгаар нь ойлгодог.
- Эрсдэл нь хүлээгдэж буй үйл явдал практик ач холбогдолтой бөгөөд дор хаяж нэг хүний ашиг сонирхолд нөлөөлж байвал эрсдэл үүсдэг. Эзэн биегүй эрсдэл гэж байдаггүй.