Эрхүү дэх Монголын Ерөнхий консулын газар

ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар нь Монгол Улсын ОХУ дахь дипломат төлөөлөгчийн газар.

ЗХУ-ын Эрхүү хотод Консулын газар нээхээс өмнө 1965 он гэхэд хоёр талын харилцаа өргөжиж, манай иргэд Эрхүү хотод олноор сурч, тус хотоор дамжин ЗХУ-ын бусад хотууд руу ихээр зорчих болсон тул БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтан Эрхүү хотод байнга ажиллуулахаар шийдвэрлэж байжээ. Энэ шийдвэрийг гүйцэтгэхээр 1965 оны 6 дугаар сард ЭСЯ-ны консулын ажилтан Л.Цэвээн Эрхүү хотод томилолтоор ажиллаж байжээ.

1971 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор ЗСБНХУ-ын Эрхүү хотод БНМАУ-ын Консулын газар нээх шийдвэр гарч консул Цэвэгмидийн Төмөр-Очир томилогдсон байна. Тэрбээр 1971 оны 5 дугаар сарын 12-нд ЗХУ-ын Эрхүү мужийн Ардын депутатуудын Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны дарга Юрий Александрович Кравченкод консулын эрхийн бичиг болох патентаа гардуулж, мөн оныхоо 12 дугаар сарын 1-нд Консулын газар албан ёсны нээлтээ хийж байсан түүхтэй.

1922 онд анх Москва хотод Монгол Улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол 50 жилийн дараа ЗХУ-ын газар нутагт 1971 онд хоёр дахь Дипломат төлөөлөгчийн газар буюу Консулын газар нээсэн онцлогтой ажээ.

1971 онд албан ёсоор Консулын газар нээснээс хойш харилцаа улам өргөжин тэлж байсан тул 1974 онд тус Консулын газрыг Ерөнхий Консулын газар болж өргөтгөсөн байна.

ЕКГ албан ёсоор нээгдэхэд анх ЗХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Чита, Кемерово болон Эрхүү мужууд Консулын тойргийг хамрах болжээ.

Үе үеийн Ерөнхий консулууд[засварлах | кодоор засварлах]

      Овог нэр Ажилласан он жилүүд
1. Цэгмэдийн Төмөр-Очир 1971.05.12-1972
2. Сумадын Цэдэндамбаа 1972-1979
3. Очирын Цэвэгдорж 1979-1984
4. Чойжамцын Баатар 1984-1989
5. Содовын Цэвээнпүрэв 1989-1991
6. Данзангийн Чимэддорж 1991-1994
7. Балжирын Дагва 1994-1999
8. Лувсандоржийн Мундагбаатар 1999-2002
9. Ёндонпунцагийн Адилбиш 2002-2005
10. Аюурзанын Базархүү 2006-2010
11. Азадын Баатарцогт 2010-2013
12. Базаргарьдын Болд 2013-2017
13. Лувсандагвын Амарсанаа 2017-2020
14 Жигмэдийн Энхжаргал 2020 оны 12 дугаар сараас

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

  • Цахим хаяг: irkutsk@mfa.gov.mn
  • Цахим хуудас: https;//irkutsk.consul.mn