Jump to content

Эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэл. 2024

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг хэрэглээнд нэвтэрснээс хойш эрх зүйн орчинд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

1. Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181, 182 дугаар тогтоолуудаар газрын үнэлгээг тойрогчилж, нэгдсэн сангийн ангиллаар суурь үнийг баталсан;

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалын нэгдүгээр хавсралт Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал;

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дугаар а/176 тоот тушаалаар баталсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлал;

4. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөд ... байгаль орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулахаар заасан.

5. Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Шинжилгээ хийх жишиг хугацаа батлах тухай” А/95, А/279 тоот тушаал;

6. ХЗДХ-ийн сайд болон БОАЖын сайдын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/303, А/308 тоот тушаалаар хамтран баталсан “Хүрээлэн буй орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийх журам” зэрэг болно.

Өнөөдөр экологи, байгаль хамгааллын асуудал нэг улс орны хүрээнээс хальж дэлхийн хэмжээнд яригдах болсон. Иймээс улс орнууд байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах талаар гэрээ, хэлэлцээр, байгуулах, байгаль хамгаалах олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох зэргээр хамтран ажиллах болсон.