Эрх зүйт төрийн үндсэн зарчим, түүний шалгуур

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Эрх зүйт төрийн үндсэн зарчим, түүний шалгуурын асуудлыг нэлээд эртнээс судалж ирсэн бөгөөд 1885 онд А.Дисей анх удаа цэгцтэйгээр томъёолсон гэж үздэг. Үүнд: Нэгд, хууль нь эцсийн бөгөөд дээд хүчинтэй байна. Ялангуяа гүйцэтгэх эрх мэдэл өөрийн үзэмжээр асуудал шийдвэрлэх эрхийг хязгаарлах ёстой бөгөөд хэрэв хуульд харшилсан шийдвэр гаргасан бол хүчингүй болгоно. Хоёрт, Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Та тариачин байна уу засгийн төлөөлөгч байна уу гэдгээс л хамааран эрх зүйн адил нөхцөл үйлчлэх ёстой. Гуравт, Үндсэн хуулийн дэг журам нь эрх зүйн зайлшгүй байх эх сурвалж биш. Тодруулбал, английн эрх зүй нь хүний эрх чөлөөг бичмэл үндсэн хуультай улс орнуудаас илүү төвшинд хамгаалж ирсэн хэмээн тэмдэглэж байжээ. Эдүгээ эрх зүйт төрийн шалгуурыг АГУУЛГЫН ба ХЭЛБЭРИЙН хэмээн хоёр задалж үздэг.