Эрчим хүчний аюулгүй байдал
Эрчим хүчний аюулгүй байдал нь хэд хэдэн түвшнийг хамарсан цогц ойлголт юм. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг нь “эрчим хүч” юм. Иймд Эрчим хүчний салбар бол улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолд бүхий хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг юм.
- Улс төрийн эрчим хүчний аюулгүй байдал; (Энэ нь улс орон, түүний харьяа байгууллага эсвэл бүс нутаг эрчим хүчний бие даасан байдалтай шууд холбоотой).
- Эдийн засгийн эрчим хүчний аюулгүй байдал; (Энэ нь татвар, эрчим хүчний нөөц зэрэгтэй холбоотой).
- Технологийн эрчим хүчний аюулгүй байдал. (Энэ нь цахилгаан болон галын аюулгүй байдал, цахилгаан соронзон болон механик аюулгүй байдал, байгаль орчин болон үйлдвэрлэлийн аюулгүй байдал, цацраг идэвхт бодис, цөмийн болон химийн аюулгүй байдал гэх мэттэй холбоотой).
"Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг нь хэрэглэгчид шаардлагатай эрчим хүчээ найдвартай авах, нийлүүлэгчид нь хэрэглэгчдэд эрчим хүчийг нийлүүлэх нөхцөлийг хэлнэ. Энэ нь зөвхөн тасралтгүй тогтвортой хангах төдийгүй боломжийн үнэ өртөгтэй байх ёстой гэсэн үг юм."
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд Засгийн газрын тодорхой бодлого, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Зах зээл эрчим хүчний аюулгүй байдалд тодорхой хувь нэмэр оруулж болох ч энэ нь цорын ганц арга зам байж болохгүй юм. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд бүх зохицуулалтын механизмыг хослуулан цогцоор нь ашиглах шаардлагатай.
Монгол Улсын Эрчим хүчний аюулгүй байдал хөрш орнуудаас, ялангуа умард хөрш ОХУ-аас ихээхэн хамааралтай байж ирсэн.