Эрчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн
Эрчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн нь нийгэм эрчүүдэд тулгадаг хязгаарлалтыг шүүмжилдэг нийгмийн хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөний идэвхтнүүд ихэвчлэн феминист үзэл баримтлалд эерэг хандлагатай байдаг.
Эрчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөнийг эрэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөнтэй андуурч болохгүй. Эрэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн нь орчин үеийн феминизм хэтэрхий туйлширсан бөгөөд эрэгтэйчүүдийн эрхэд илүү анхаарах хэрэгтэй гэж үздэг бол, эрчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн нь уламжлалт эр хүйсийн шинжүүдийн сөрөг талыг онцлон хэлдэг. Эрэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн нь эрэгтэйчүүдийг орчин үеийн нийгмийн байгууллагуудаас шударга бусаар ханддаг гэж үздэг бол, эрчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн нь уламжлалт эршүүд байдлаас болж (эсвэл түүнд үл хамааран) эрчүүдэд тулгардаг дарамтыг онцолж, сэтгэл хөдлөлөө эрүүл, нээлттэй илэрхийлэхийг саад болдог хэвшмэл ойлголтоос ангижруулахыг зорьдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Энэхүү хөдөлгөөн нь феминист болон жендер судлаачдын үзэж байгаагаар, 1960-1970-аад оны соёлын өөрчлөлтүүдийн хариуд Британи болон Хойд Америк дахь гетеросексуал, дунд ангийн эрчүүдийн дунд үүссэн. Эдгээр соёлын өөрчлөлтөд феминист хөдөлгөөн, эсрэг соёл, эмэгтэйчүүд болон ижил хүйстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн, мөн бэлгийн хувьсгал зэрэг багтана.