Эрэлт ба нийлүүлэлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

ЭРЭЛТ- "Эрэлт" гэдэг нэр томъёо эдийн засагчийн хувьд өвөрмөц ач холбогдолтой. Эрэлт график хэлбэрээр дүрслэгдэх бөгөөд энэ нь тодорхой үед үйлчилж байгаа үнийн аль нэгээр хэрэглэгчид худалдан авахад бэлэн байгаа бүтээгдэхүүний тоог харуулна. ЭРЭЛТИЙН ХУУЛЬ Үнэ ба эрэлтийн тоо хэмжээний хооронд сөрөг буюу урвуу холбоо байдаг. Энэ урвуу холбоог эдийн засагчид эрэлтийн хүүль гэж нэрэлдэг юм. Энэ хуулийн үндэс юу вэ? Энэ асуултанд хариулахын тулд батлах хэд хэдэн түвшин ашиглаж болно. Нийлүүлэлт нь үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг тул бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэдий чинээ өндөр байна төдий чинээ бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхол их байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөх тусам нийлүүлэлтийн тоо хэмжээ өснө.