Jump to content

Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал» (Чех: Osudy dobrého vojáka Švejka za světové válkyOsudy dobrého vojáka Švejka za světové války) — Чехийн зохиолч Ярослав Хашекийн 1921-1923 онд хэвлэгдсэн хошин шог роман.

Энэхүү романы үйл явдал 1914-1915 онд өрнөдөг бөгөөд Австри-Унгарын эзэнт гүрний эцсийн үе дэх амьдралыг дүрсэлсэн хошин шогийн цуврал өгүүллэгүүд юм. Романы гол дүр болох Праг хотод хулгайлагдсан нохой зардаг Чех худалдаачин Йозеф Швейк (чех. Josef Švejk) Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж буйг мэдээд эзэн хаан болон түүний төлөө байлдахаар цэрэг татлагын газар руу шууд очдог. Түүний шоглоомтой эх оронч сэтгэл Швейкийг цагдаагийн хэсэг, сэтгэцийн эмнэлэг (тэрээр бүрэн тэнэг гэж зарлагдсан), цэргийн эмнэлэг, цэргийн шоронд хүргэж, эцэст нь тэрээр цэргийн албанд татагддаг юм. Эхлээд ар талд, дараа нь Галисия дахь фронт руу жагсах ротын нэг хэсэг болгон явдаг байна.

Эрэлхэг цэрэг Швейк анх Я.Хашекийн 1912 онд хэвлэгдсэн "Сайн цэрэг Швейк ба бусад гайхалтай түүхүүд" богино өгүүллэгийн түүвэрт гардаг. Ярослав Хашек 5 жилийн дараа мөн л тэр дүрээ эргэн сэргээсэн. 1917 оны 6-р сард "Олзонд байсан сайн цэрэг Швейк" өгүүллэг Киевт даруухан цоохон хэвлэлээр хэвлэгдсэн. Орчин үеийн хүмүүсийн үзэж байгаагаар энэ нь тухайн үед Киевт хэвлэгдсэн номуудаас хамгийн алдартай нь болсон юм. Гэсэн хэдий ч хэвлэмэл хувилбараас цөөн хэдэн хувь л үлдсэн байна. Энэ ном нь романы өмнөх үг болсон юм.