Jump to content

Эрүүгийн хууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын Эрүүгийн хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталж, 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус хуулийг шинэчлэн найруулсан байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гадна гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог байна. Харин энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.

Эрүүгийн хууль нь ерөнхий ба тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын үндэслэл, хэмжээ, ял хэрэглэх, ялаас чөлөөлөх журам, нийтлэг зарчим, ойлголтыг тодорхойлдог. Тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргийн шинж, түүнд тогтоосон ялын хэм хэмжээг тодорхойлдог.